Хөххотын Шэнлэ олон улсын нисэх буудал удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Хотын төвөөс тус нисэх буудлыг зорих зорчигчдод зориулан нисэх буудлын экспресс шугам, нисэх буудлын автобус, тусгай чиглэлийн автобус, энгийн такси болон дуудлагын такси (аппликэйшн суурилтай үйлчилгээ) гэсэн таван төрлийн тээврийн сонголтыг бүрдүүлжээ.

Тээврийн хэрэгслүүдийн тус бүрийн үнэ тариф, маршрут, суух цэгүүд нь харилцан адилгүй тул зорчигчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хамгийн тохиромжтой хувилбарыг сонгон үйлчлүүлэх боломжтой.
1. Нисэх буудлын экспресс шугам:
тасалбарын үнэ нэг хүний 25 юань, хотын төвөөс шууд хүрэх 4 чиглэлтэй.
Нисэх буудлын экспресс шугамын тасалбарын үнэ нэг хүний 25 юань байна. Тус үйлчилгээ нь хотын төв болон Шэнлэ олон улсын нисэх буудлын хооронд ижил маршрутаар ирж, буцах нийт дөрвөн чиглэлд зорчигч тээвэрлэнэ. Энэхүү шугам нь "нислэгийн хуваарийг дагах" зарчмаар буюу тухайн өдрийн эхний нислэг буухаас эхлэн сүүлийн нислэг дуусах хүртэл бүтэн өдрийн турш тасралтгүй ажиллана. Зорчигчид метро, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр өөрт ойр байрлах экспресс шугамын буудалд хүрч, улмаар нисэх буудлын экспресс үйлчилгээ рүү шилжин суух бүрэн боломжтой.

Төлбөр төлөх заавар: Төлбөр тооцоо нь хотын энгийн автобустай ижил зарчмаар хийгдэнэ. Та тээврийн хэрэгсэлд суухдаа QR код уншуулах эсвэл бэлэн мөнгөөр төлөхөд л хангалттай бөгөөд тасалбарыг урьдчилан худалдаж авах шаардлагагүй.
Аяллын зөвлөгөө: Нисэх буудлын экспресс шугамаар зорчих хугацаа ойролцоогоор 45–80 минут үргэлжилнэ. Иймд нисэх буудлыг зорих зорчигчид эхлэх цэгээсээ автобусны буудал хүртэлх хугацаа, мөн нисэх буудал дээрх бүртгэл болон аюулгүй байдлын шалгалтад орох цагаа урьдчилан тооцоолж, аялалдаа хангалттай цаг нөөцлөхийг зөвлөж байна.
2. Нисэх буудлын автобус:
тасалбарын үнэ нэг хүний 5 юань, хотын төвөөс шууд хүрэх 3 чиглэлтэй.
Зорчигчид 101, 35 эсвэл 209-р чиглэлийн автобусаар Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал руу зорчих боломжтой бөгөөд автобусны хөдөлгөөний цагийн хуваарь болон чиглэлийн талаарх мэдээллийг "Хөххотын автобус" нэртэй WeChat мини-программаас шалгах боломжтой.

3.Тусгай чиглэлийн автобус:
Тасалбарын үнэ нэг хүний 50 юань. 15 минут тутамд хөдөлж, "Цэгээс цэгт" (шууд) үйлчилгээ үзүүлнэ.
Тусгай чиглэлийн автобус: 9 хүний суудалтай микроавтобусаар үйлчилнэ. Тасалбарын үнэ нэг хүний 50 юань бөгөөд 15 минут тутамд эсвэл хүнээ дүүрмэгц хөдөлнө.Унаа захиалах хоёр арга бий. Үүнд:
1. Онлайнаар захиалах: Та WeChat аппликэйшний "Чы Лэшин" (敕勒行) мини-программыг хайж олон, урьдчилан шууд захиалга өгөх боломжтой.
2. Нисэх буудал дээр захиалах: Нисэх буудалд буусны дараа зорчигч хүлээх бүсийн тэмдэглэгээг даган очиж, тэнд байрлах QR кодыг уншуулан унаагаа захиалж болно. Захиалга өгөхдөө авах цэг болон хүрэх газраа зааж өгөхөд л хангалттай бөгөөд таныг байрлалаас тань авч, зорьсон газарт тань шууд хүргэх үйлчилгээг (door-to-door service) үзүүлнэ. Ажиллах цагийн нарийн хуваарийг "Чы Лэшин" мини-программд нийтлэгдсэн хуваарийн дагуу баримтална.

4. Энгийн такси үйлчилгээ:
Таксины тусгай зогсоол нь ирэх танхимын гадна талд байрладаг.Энгийн такси үйлчилгээ нь нисэх буудалд бэлэн зогсож буй таксигаар үйлчлүүлэх нь хамгийн шуурхай, тохиромжтой сонголтуудын нэг юм. Зорчигчид нисэх буудал доторх тэмдэглэгээг даган, ирэх танхимын (Arrivals) гарцаар гарч таксины тусгай зогсоолд хүрнэ. Тэндээс дарааллын дагуу таксинд суух боломжтой бөгөөд төлбөр тооцоог таксины тоолуурын (миль) заалтын дагуу тооцоолно.

5. Дуудлагын такси үйлчилгээ:
Авто зогсоолын В1 давхар, өмнөд бүс (С бүс) — Зорчигч угтах цэг
Дуудлагын такси (онлайн унаа) үйлчилгээ ашиглах зорчигчид нисэх буудал доторх тэмдэглэгээг даган, авто зогсоолын B1 давхарт очих шаардлагатай. Эдгээр тээврийн хэрэгслүүдэд зориулсан тусгай зогсоол Өмнөд бүсэд (C бүс) байрлах бөгөөд зорчигчид жолоочтойгоо урьдчилан тохиролцсон цэгт уулзах боломжтой. Төлбөр тооцооны хувьд унаа дуудлагын аппликэйшн (платформ) дээр гарч ирсэн үнийн дүнг үндэслэн хийгдэнэ.

