2026 оны есдүгээр сарын эцсийн байдлаар, "Tenpay Global" хил дамнасан төлбөрийн платформ нь "UnionPay International" болон "NUCC"-тэй тогтоосон түншлэлийнхээ хүрээнд дэлхийн 16 улс, бүс нутгийн гадаадын 60 гаруй цахим хэтэвчийг системдээ нэгтгээд байна.
Tencent компанийн хил дамнасан төлбөрийн платформ болох "Tenpay Global" системд Монгол Улсын "HiPay" болон "Toki Pay" үйлчилгээнүүд нэгдсэнээр Монгол Улсаас Хятад улсад зорчиж буй иргэд эх орондоо ашигладаг цахим хэтэвчээрээ тус улсын худалдаа, үйлчилгээний газруудад QR кодоор шууд төлбөр тооцоо хийх боломжтой боллоо. WeChat Pay-г Хятад улс даяр , бараг бүх худалдаа, үйлчилгээний цэг бүр хүлээн авдаг.



2026 оны гуравдугаар улиралд гадаадын иргэд Хөххотод гар утсаараа нийт 223.5 мянган удаагийн төлбөрийн гүйлгээ хийж, 41.04 сая юань зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр үзүүлэлт хоёулаа 100 гаруй хувиар өссөн байна.
