Шинэ эрин үед Хятад улс итгэл төгөлдөр алхаагаар урагшилж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын түүхэн үйл явц тогтвортой, тууштай үргэлжилж байна. Шинэ түүхэн гараан дээр Хятад улс хөгжлийнхөө стратегийн тууштай байр суурийг хэвээр хадгалж, ажил хэрэгч, үр дүнд чиглэсэн хичээл зүтгэлээрээ хөгжлийн шинэ хуудсыг бичиглэсээр.
Зуу гаруй жилийн уйгагүй тэмцэл, хичээл зүтгэлийн үр дүнд Хятад улс өөрийн үндэсний онцлогт нийцсэн, ард иргэдийн сайн сайхны төлөөх орчин үеийн хөгжлийн замыг нээж чадлаа. Хүнд бэрх сорилтыг даван туулсны эцэст ядуурал, хоцрогдлоос бүрэн ангижирч, үндэстний эв нэгдэл, тогтвортой байдал, нэгдмэл байдлыг ханган, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, үйлдвэрлэлийн салбараараа дэлхийд тэргүүлэгч, барааны худалдаагаараа тэргүүлэгч улс болж хөгжжээ. Ингэснээр эдийн засгийн хурдтай өсөлт, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын дэлхий нийтийн анхаарлыг татсан хоёр том гайхамшгийг бүтээж, “Баяжлаас хүчирхэгжилтэд” хүрсэн түүхэн үсрэлтийг бий болгов. Сүүлийн жилүүдэд Хятад улс цар тахлын нөлөө болон төрөл бүрийн эрсдэл, сорилтыг тайван даван туулж, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийг тууштай урагшлуулан, эдийн засгийн нийт хэмжээ 140 их наяд юаньд хүрч, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог боловсронгуй болгож, чансаатай хөгжлийг баттай сайжруулсаар ирлээ.
Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл нь зөвхөн Хятад улсыг хүчирхэг улс болгон байгуулж, үндэстний сэргэн мандлыг хэрэгжүүлэх өргөн дардан зам төдийгүй, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг эрэлхийлж, хамтын хөгжил, энх тайвныг дэмжих шинэ хөгжлийн зам мөн. Шинжлэх ухааны онолын удирдамж болон цаг үеэ дагасан өөрийгөө шинэчлэх үйл явцад тулгуурлан Хятад улс хөгжлийн хүндрэл, бэрхшээлийг тасралтгүй шийдвэрлэж, төрийн удирдлагын суурийг улам бэхжүүлэн, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалаар цаг үеийн болон ард түмний өмнө тавигдсан асуултад хариулж, тогтолцооны давуу талаа төрийн удирдлагын бодит үр ашиг болгон хувиргаж, улсын урт хугацааны хөгжлийн бат бөх суурийг бүрдүүлжээ.
Ард түмний итгэл бол хамгийн том түшиг тулгуур, бодит хөдөлмөр бол хамгийн хүчирхэг хүч мөн. Хятад улс ард түмнийг төвд тавьсан хөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримталж, иргэдийн амьжиргаа, сайн сайхныг тасралтгүй дээшлүүлэн, хамтын чинээлэг байдлыг ахиулж, ард түмэнтэйгээ үргэлж сэтгэл нэгдэн агуу их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсээр ирсэн. 2026 он нь “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний эхний жил болно. Шинэ гараан дээрээс Хятад улс урт хугацааны зорилгын төлөө тууштай хөдөлмөрлөх эрмэлзлэлээ баримталж, бодит ажил хэрэгч байдлаар хөгжлийн хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэж, бүх стратегийн төлөвлөгөөг үе шаттайгаар үр дүнтэй хэрэгжүүлсээр байна.
Мянган жилийн их үйлсийг өвөртөлж, энх тайван, хөгжлийг эрхэмлэн дээдэлсэн Хятад улс шинэ аян замдаа зөв шударга чиг шугамаа тууштай баримталж, бодит ажил хэрэгч байдлаа үргэлж хадгалан, чансаатай хөгжлийг цаашид улам дэмжиж, ард иргэдийн сайн сайхны төлөө хүчин чармайлтаа төвлөрүүлэн, хөгжлийн төлөөх нийт хүчээ нэгтгэн ажиллаж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн ариун үйл хэрэгт үргэлж хувь нэмрээ оруулах болно. Мөн илүү нээлттэй, хүртээмжтэй байр сууринаас дэлхийн улс орнуудтай хамтран харилцан ашигтай хөгжлийг цогцлоож, хүчирхэг улс байгуулах, үндэстний агуу их сэргэн мандлын шинэ хуудсыг хамтдаа бичихийн төлөө хичээн чармайж ажиллах болно.
