solongonews
2026 оны эхний хагаст Хятадын үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ 3.78 их наяд юаньд хүрэв
2026-08-04 16:33
2026 оны эхний хагаст Хятадын үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ 3.78 их наяд юаньд хүрэв

Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, 2026 оны эхний зургаан  сард Хятадын үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ 3 их наяд 779.75 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн байна.

Үүнээс үйлчилгээний экспорт 1 их наяд 504.7 тэрбум юань болж, 17.6 хувиар өссөн бол импорт 2 их наяд 275.05 тэрбум юань болж, 2.9 хувиар нэмэгдсэн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал 770.35 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 161.42 тэрбум юаниар буурав.

Энэ хугацаанд мэдлэг, оюуны багтаамж өндөртэй үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ 1 их наяд 663.4 тэрбум юань болж, 6.7 хувиар өссөн бөгөөд үйлчилгээний худалдааны нийт хэмжээний 44 хувийг эзэллээ. Үүнээс мэдлэг, оюуны багтаамж өндөртэй үйлчилгээний экспорт 805.67 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар өссөн нь нийт үйлчилгээний экспортын 53.5 хувийг бүрдүүлсэн байна. Ялангуяа хувийн соёл, үзвэр үйлчилгээ болон оюуны өмч ашигласны төлбөрийн үйлчилгээний экспорт хамгийн хурдтай өсөж, тусбүр 57.2, 44.3 хувиар нэмэгдлээ. Харин энэ төрлийн үйлчилгээний импорт 857.73 тэрбум юань болж, 1.4 хувиар өссөн байна.

Мөн аялал жуулчлалын үйлчилгээний экспорт 229.2 тэрбум юань болж, 31.1 хувиар өссөнөөр үйлчилгээний экспортын эхний таван салбарыг тэргүүлжээ. Харин тээврийн үйлчилгээний импорт 498.1 тэрбум юань болж, 30.4 хувиар өссөн нь үйлчилгээний импортын эхний таван салбарын дундаас хамгийн өндөр өсөлттэй үзүүлэлт болсон байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл