Сүүлийн үед ширүүн борооны улмаас Хятадын Гуанши, Хубэй, Ганьсү болон бусад газарт далан нурах, хөрсний гулгалт үүсэх зэрэг байгалийн гамшиг дараалан гарч, иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан байна.
Энэхүү байгалийн гамшигийн өмнө, холбогдох салбарууд, орон нутгийн удирдлагууд яаралтай авран, гамшгийн дараах тусламжийн ажлыг тасралтгүй хийж, хохирлыг багасгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Зарим газарт үер, хар салхинаас урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй гүйцэтгэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хятадын бүх шатны намын байгууллагууд болон олон тооны намын гишүүд, албан хаагчид манлайлал үзүүлж, үерээс хамгаалах, ган гачигтай тэмцэх, авран туслах ажиллагааны тэргүүн эгнээнд шаргуу ажиллаж, ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалах бат бөх хамгаалалтын шугам байгуулан, энэхүү гамшгийг тууштай ялахын тулд хамтран ажиллаж, хохирлыг бууруулж байна.

Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны зэвсэгт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн ангийн цэргүүд үерийн үеэр гол мөрний даланд хяналт тавьж байна. Зургийг: ЛЮМИН/Ардын өдрийн сонин/

Аврагчид үерт хашигдсан хүмүүсийг аврав. Зургийг: АО ШУАЙЖИН/Синьхуа агентлаг/

Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Хэнжөү хотын Шяо-И суурингийн 1-р дунд сургуулийг нүүлгэн шилжүүлэх явцад сайн дурынхан ундны ус зэрэг амьдралын хэрэгслийг зөөв. Зургийг: ЕЙ ЗИРҮН/Ардын өдрийн сонин/

Аврагчид хашигдсан хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэв. Зургийг: ХУАНЮҮНЬ/Ардын өдрийн сонин/

Аврагчид хөрсний гулгалтын бүсэд хашигдсан хүмүүсийг эрж хайв. Зургийг: ФАНЬ ПЭЙШЭНЬ/Синьхуа агентлаг/

Аврагчид саад бэрхшээлийг арилгах, барилга байгууламжийг засах, эд хөрөнгийг шилжүүлэх зэрэг сэргээн босголтын ажлыг гүйцэтгэж байна. Зургийг: ВАНЖЯН/Ардын өдрийн сонин/

Намын гишүүд, боловсон хүчин, тосгоны иргэд хамтаар замын ус зайлуулах сувгийг цэвэрлэв. Зургийг: ЛИ ЮҮНЬШЭН/Синьхуа агентлаг/

Шаошин цахилгаан эрчим хүчний хангамжийн компанийн ажилтнууд үер,хар салхинаас урьдчилан сэргийлж, цахилгаан хангамжийг баталгаажуулах зорилгоор 10 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэн засварлав. Зургийг: ЖЯПЭН/Ардын өдрийн сонин/

Аврагчид үерт хашигдсан багш, сурагчдыг зөөвөрлөжээ. Зургийг: ЖӨҮХУА/Синьхуа агентлаг/
