Хятадын хүн дүрст роботын загварын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн талаас давсан
2026-07-20 11:28
Хятадын хүн дүрст роботын загварын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн тэн хагасаас давсан

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны 7-р сарын 20-нд нийтэлсэн мэдээллээс харахад, оны эхний хагаст олон улсын өрсөлдөх давуу талтай Хятадын хэд хэдэн салбар өсөлтөө хурдасгасан байна. Ухаалаг роботын салбарт Хятадын дөрвөн хөлтэй роботууд дэлхийн борлуулалтын бараг 70 хувийг эзэлж, 400 гаруй хүн дүрст роботын загвар үйлдвэрлэж, дэлхийн зах зээлийн тэн хагасаас давсан байна.
Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, шинэ эрчим хүч, био-анагаахын ухаан зэрэг салбарт нэг бүлэг өвөрмөц давуу талтай компаниуд гарч ирэн, олон улсын стандартын хөгжил, салбарын засаглалд Хятадын идэвхтэй хувь нэмэрлэж байна.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
