Камбожийн Ерөнхий сайд Шанхайд хүрэлцэн ирэв
2026-07-16 17:27
Камбожийн Ерөнхий сайд Шанхайд хүрэлцэн ирэв
07-р сарын 16-ны үдээс хойш Камбожийн Ерөнхий сайд Хун Манет Шанхайн Хунчяо олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэрээр долдугаар сарын 17-20-нд Шанхайд болох 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын талаарх өндөр түвшний уулзалтад оролцоно.
2025 онд Хятад, Камбож улс хиймэл оюун ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, засаглах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын ард түмэнд ашиг тус өгөх зорилгоор хиймэл оюун ухааны технологийг дэмжих талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
