Хятад-БНСУ-ын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёрдугаар шатны 15 дахь удаагийн хэлэлцээ болов
2026-06-30 10:37
Хятад-БНСУ-ын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёрдугаар шатны 15 дахь удаагийн хэлэлцээ болов
6-р сарын 22-26-ны өдрүүдэд Хятад-БНСУ-ын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёрдугаар шатны 15 дахь удаагийн хэлэлцээ Бээжин хотноо болов.

Хоёр тал хил дамнасан үйлчилгээний худалдаа, санхүүгийн үйлчилгээ, сөрөг жагсаалтад суурилсан зах зээлд нэвтрэх зэрэг асуудлаар гүнзгий санал солилцож, нааштай ахиц гаргалаа. Мөн Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээг аль болох богино хугацаанд дуусгаж, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарын нээлттэй байдлыг цаашид улам нэмэгдүүлэн, хоёр орны аж ахуйн нэгж, иргэдэд бодит үр өгөөж хүртээхээр талууд санал нэгдсэн байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
