Шилийнхот Хөххотын хооронд хурдны галт тэрэг үйлчилж эхэллээ
2026-06-30 15:43
Шилийнхот Хөххотын хооронд хурдны галт тэрэг үйлчилж эхэллээ

6-р сарын 30-ны өглөөний 08:44 цагт C978 дугаартай хурдны галт тэрэг ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Шилийнхот өртөөнөөс хөдөлж, Хөххотын Зүүн өртөө рүү аяллаа эхлүүлэв.

Энэ нь Шилийнгол аймагт анх удаа хурдан галт тэрэгний үйлчилгээ нэвтэрч буй тохиолдол болно. Ингээд ӨМӨЗО-ны хурдны галт тэрэгтэй аймаг, хотын тоо 10-д хүрлээ.
Шилийнхот-Хөххотын чиглэлд шинээр ашиглалтад орсон энэхүү хурдны галт тэрэг 5 цаг 55 минут зорчих бөгөөд өмнө нь ойролцоогоор 9 цаг зарцуулдаг байсантай харьцуулахад аяллын хугацаа 3 гаруй цагаар богиносжээ.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
