solongonews
ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын хөтөлбөрийг танилцууллаа
2026-07-20 17:54
ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын хөтөлбөрийг танилцууллаа

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 7-р сарын 20-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргаллаа. Сэтгүүлч түүнээс ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын хөтөлбөр болон Хятадын талын хүлээлтийн тухай асуув.

Линь Жянь: - Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалт 7 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Киргиз улсын Чолпон-Ата хотод болно гэсэн хариулт өгсөн юм.

Уулзалтын үеэр Хятадын Гадаад харилцааны сайд Ван И бусад гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нартай өнөөгийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал, ШХАБ-ын цаашдын хөгжлийн чиглэл, олон салбарын хамтын ажиллагаа зэрэг хамт анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцож, 2026 онд ШХАБ-ын Бишкек хот дахь дээд хэмжээний уулзалтад иж бүрэн бэлтгэл хангана.

Хятадын тал бүх талуудтай хамтран “Шанхайн үзэл санаа”-г цаашид түгээн дэлгэрүүлж, Тяньжинь хотын дээд хэмжээний уулзалтын үр дүнг тууштай хэрэгжүүлэн, харилцан итгэлцэл, эв нэгдлийг улам бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл