solongonews
Ли Чян Энди Бурнхэмд Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонд нь баярын цахилгаан илгээв
2026-07-21 10:08
Ли Чян Энди Бурнхэмд Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонд нь баярын цахилгаан илгээв.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 7 дугаар сарын 20-нд Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Энди Бернхэмд баярын цахилгаан илгээв.
Ли Чян:

- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болон дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд Хятад, Их Британийн хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орны хөгжлийг дэмжихээс гадна дэлхийн энх тайванд тогтвортой байдлыг авчрах болно. Миний бие ерөнхий сайдтай хамт солилцоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, Хятад, Их Британийн урт хугацааны, тогтвортой, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулж, хоёр улс болон ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхөд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл