solongonews
“Ой, бэлчээрийг хамгаалан ашиглах тухай ”15 дахь таван жил”-ийн төлөвлөгөөг нийтэллээ
2026-07-22 17:10
“Ой, бэлчээрийг хамгаалан ашиглах тухай ”15 дахь таван жил”-ийн төлөвлөгөөг нийтэллээ

“Ой, бэлчээрийг хамгаалан ашиглах тухай "15 дахь таван жил"-ийн төлөвлөгөөг 7-р сарын 22-нд нийтэллээ. Төлөвлөгөөнд дурдсанаар, 2030 он гэхэд “Гурван хойд” төслийн гурван томоохон аян шийдвэрлэх үр дүнд хүрч, Байгалийн тусгай хамгаалалттай газруудын нэгдсэн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Мөн ой, бэлчээр, намгархаг газар, цөлийн экосистемийн чанар болон үйлчилгээний чиг үүргийг тасралтгүй сайжруулж, ой, бэлчээрийн нөөцийг ашиглах хэлбэрийг төрөлжүүлэн, ой, бэлчээрийн үйлдвэрлэлийн нийт өртөг, үнэ цэнийг шинэ шатанд хүргэнэ.

Төлөвлөгөөнд их хэмжээний газар нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ногооруулах, байгалийн тусгай хамгаалалттай газрын тогтолцоог бүхэлд нь хөгжүүлэх, ой, бэлчээрийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, экологийн аюулгүй байдлыг хангах чадавхыг бэхжүүлэх, гол салбаруудын шинэчлэлийг үргэлжлүүлэх, инновац болон нээлттэй хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх зэрэг ажлуудыг тусгасан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл