solongonews
Хятадын олон улсын агаарын тээврийн маршрутууд одоогоор дэлхийн 263 хотод хүрч байна
2026-07-22 15:22
Хятадын олон улсын агаарын тээврийн маршрутууд одоогоор дэлхийн 263 хотод хүрч байна

  Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Иргэний нисэхийн удирдах газрын дэд дарга Хань Жюнь 7-р сарын 21-нд  танилцуулахдаа, Хятад улсын олон улсын агаарын тээврийн маршрутын сүлжээ одоогоор дэлхийн 90 улс орон болон бүс нутгийн 263 хотод хүрч байна, үүнд бүх ачаа тээврийн нислэгүүд 70 улс орон болон бүс нутгийн 162 хотод үйлчилж байна.

"2025 онд иргэний нисэхийн салбарын нийт ачаа, шуудангийн хэмжээ анх удаа 10 сая тонноос давж, үүний дотор олон улсын чиглэлд 4.4 сая тонн тээвэрлэлт хийгдсэн байна. Шанхайн Пудун, Гуанжөүгийн Байюнь, Шэньжэний Баоань, нийслэл Бээжин, Эжөүгийн Хуаху болон Жэнжөүгийн Шиньжэн зэрэг дотоодын зургаан нисэх онгоцны буудал дэлхийн шилдэг 30 ачааны нисэх онгоцны буудлын жагсаалтад багтсан байна". Хань Жюнь хэлэхдээ, Хятад улсын олон улсын агаарын ачаа тээврийн хэмжээ тогтвортой нэмэгдэж, ачаа тээвэрлэх хүчин чадал мэдэгдэхүйц сайжирсан гэжээ. 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл