solongonews
Шэн Миньжуань Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав
2026-07-22 15:53
Шэн Миньжуань Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань 7-р сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: - Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гайхалтай үр дүнд хүрч, өндөр түвшний айлчлалууд тогтмол болж, эдийн засаг, худалдааны үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж, хүмүүсийн хоорондын солилцоо, оёлын нягт харилцааг өрнөж байна гэж хэлэв.

Ерөнхийлөгч мөн хоёр улсын найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг хөгжүүлж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайдыг "Алтан гадас" одонгоор шагналаа.

Элчин сайд Шэнь Миньжуань Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хятад, Монголын харилцааны хөгжилд удаан хугацаанд анхаарал хандуулж, санаа тавьж ирсэнд нь талархал илэрхийлээд, хоёр улсын тэргүүний стратегийн зөвшилцлийн удирдлага дор улс төрийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, харилцан ашигтай үр дүнг өргөжүүлэн, Хятад, Монголын хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжихийн тулд Хятад улс Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : https://mn.china-embassy.gov.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл