solongonews
Хятадын зуны амралтын сургууль гадаадын оюутнуудын анхааралд хүрч буй  
2026-08-03 08:05
Хятадын зуны амралтын сургууль гадаадын оюутнуудын анхааралд хүрч байна  

Зуны амралтыг тохион Бээжингийн Хэл Соёлын Их Сургуулийн 2026 оны зуны сургууль албан ёсоор нээгдсэн бөгөөд энэ нь олон улсын залуучуудын Хятад улсыг танин мэдэх анхны зогсоол болсон.

Олон улс орны оюутнуудтай хамт суралцаж, амьдрах нь соёлын солилцооны ховор боломжийг олгодог. Колумбын Их Сургуулийн Зүүн Азийн хэл, соёлын тэнхимийн ахлах багш, Хятадад долоон жил суралцсан Америкийн Хятад хэлний багш нарын холбооны ерөнхийлөгч асан Ши Жончи (Хятад нэр) үүнийг гүнээ үнэлэв: 

- БХСИС-д соёл хоорондын харилцааны тухай анхны шууд ойлголтоо олж авсан ба дэлхий ертөнц бидний эргэн тойронд байдгийг мэдэрсэн. Би арав гаруй орноос найз нөхөдтэй болсон гэж хэлэв. Тэрээр энд хятад хэлний мэдлэгээ сайжруулж, хэлний орчинд Хятадын нийгэм, соёлын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийг хүсэн найдаж байлаа.

Хятад хэлийг сайн сурч, харилцаа холбоог бэхжүүлэх нь хүмүүсийг үнэхээр ойртуулж чадна гэж Харвардын Их Сургуулийн оюутан  Вэй Хайтао (Хятад нэр) сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр:

- Хятад улс урт удаан түүх, баялаг соёлтой төдийгүй ирээдүйг хурдтай бүтээж байна. Сүүлийн жилүүдэд би Хятадын ногоон эрчим хүч, технологийн хөгжил, хөрөнгө оруулалтад улам их анхаарал хандуулж байна. Энэ зун Хятадад ирж, инновац хэрхэн явагдаж байгааг өөрийн биеэр харах боломжтой болсондоо маш их баяртай байна гэж хэллээ.

Нээлтийн ёслолын дараа оюутнууд цэцэг чимэглэх, цай амтлах, уламжлалт хятад зураг зурах, уут хийх зэрэгтэй биеэр танилцсан байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл