Умард зүгт нээлттэй байх стратегийн байр сууриа ашиглан, "Бүс ба Зам" санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэг нь эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны салбарт Монгол улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлсээр иржээ. Саяхан тус эмнэлэг нь хоёр төлөөлөгчийн багийг Монгол улсад илгээж, өндөр түвшний уулзалт, эрдэм шинжилгээний семинар, төслийн хэлэлцээр, уламжлалт заслын гар авлагын солилцоо, буяны үнэ төлбөргүй эмчилгээ зэрэг хэд хэдэн практик арга хэмжээ зохион байгуулсан байна. Эдгээр хүчин чармайлт нь хоёр орны ард түмний сайн сайхны төлөө солилцоо, нөөцийг хуваалцах, харилцан ашиг тусыг бий болгох цогц хамтын ажиллагааны платформыг бий болгож, улмаар Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны салбарт бодитой, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгоход түлхэц өгч байна.








Энэ удаагийн гадаад айлчлалын хөтөлбөр нь нягт төлөвлөгөөтэй, агуулга баялаг, үр дүн өндөртэй боллоо. Эмнэлгийн захирал Насандалайгаар ахлуулсан төлөөлөгчдийн баг Монгол Улсын Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хянанлт Зохицуулалтын Газар, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Монгол Улсын Их Засаг их сургууль зэрэг олон төрийн байгууллага, их дээд сургууль болон эмнэлгийн байгууллагуудад айлчилж, монгол эмийн олон улсын бүртгэл, оношилгоо эмчилгээний стандартын боловсруулалт, эрдэм шинжилгээ, боловсон хүчний бэлтгэл, нарийн мэргэжлийн салбарын хамтын бүтээн байгуулалт зэрэг гол асуудлуудын хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсын Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хийсэн уулзалтын үеэр хоёр талаараа монгол эмийг Монгол Улсад бүртгэн зөвшөөрөх үйл явц, хяналт зохицуулалтын стандартын талаар өргөн хүрээнд харилцан ойлголцож, ажлын уялдаа холбоог тодорхойлж, харилцаа холбооны сувгийг бий болгосноор монгол эмийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чухал ахиц гаргасан байна.
Монгол анагаах ухааны стандартчилсан хөгжлийг дэмжих зорилгоор Хятад, Монгол хоёр талаараа хамтран "Монгол анагаах ухаанаар зүрхний хатгалгааг эмчлэх Хятад, Монголын нийтлэг эмнэлзүйн удирдамж" сэдэвт семинар зохион байгуулав. Хоёр орны анагаах ухааны мэргэжилтнүүд өвчний ялган оношилгоо, оношлох стандарт, эмчилгээний арга зүй болон урьдчилан сэргийлэх тогтолцооны асуудлын талаар хэлэлцэж, нийтлэг ойлголтод хүрч, туршлагаа нэгтгэн олон улсын эмнэлзүйн стандартыг хамтаар бий болгон, уламжлалт анагаах ухааны стандартчилагдсан хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулав.
Төлөөлөгчдийн баг Монгол улсын Эрүүл Мэндийн Яаманд хийсэн айлчлалын үеэр хоёр талаараа уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хил дамнасан эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх талаар саналаа солилцов. Монголын тал Олон Улсын Монгол Эмнэлгийн монгол анагаах ухааны өвийг уламжлан хөгжүүлж, шинэчлэх чиглэлд гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг цаашид тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Мөн хоёр талаараа тархи,зүрх судасны өвчний, ясны гэмтэл, мэдрэлийн нөхөн сэргээх зэрэг тусгай мэргэжлийн салбарын хамтын ажиллагаа, хил дамнасан боловсон хүчний солилцоо, онлайн эмнэлзүйн сургалт, хамтарсан мэргэшлийн гэрчилгээ зэрэг тодорхой санаачилгуудын чиглэл, хэрэгжүүлэх механизмыг тохиролцов.
Төлөөлөгчдийн багийнх нь бас Монгол улсын Их Засаг Их Сургуулийн хамтын ажиллагааны бааз болон гадаад дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай танилцаж, монгол анагаах ухааны олон улсын брэндийг хөгжүүлэх, их сургууль–судалгаа–үйлдвэрлэлийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, урт хугацааны хамтын ажиллагааны суурийг цаашид улам бэхжүүлэв.
Үүний зэрэгцээ, Олон Улсын Монгол Эмнэлгийн дэд захирал Ли Шэнийн ахалсан баг Улаанбаатар дахь олон салбарын байгууллагуудтай гүнзгий уялдаа холбоо тогтоож, эрүүл мэнд, санхүү, аж ахуйн нэгж зэрэг олон байгууллагатай хил дамнасан эмчилгээний баталгаа, бүлгийн эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн менежментийн тогтолцооны бүрдүүлэлт, эмнэлэг ба аж ахуйн нэгжийн хамтын хөгжлийн асуудлаар хэлэлцээ, солилцоо хийж, олон тооны хамтын ажиллагааны санал нэгдэлд хүрэн, тогтмол хэрэгжих хил дамнасан эмнэлгийн үйлчилгээ болон нөөцийн уялдаа холбооны бат бөх суурийг тавив.
Төлөөлөгчдийн багийнх нь хил дамнасан үнэ төлбөргүй үзлэгийн ажиллагааг зохион байгуулж, зүрх судас, нөхөн сэргээх, хүүхэд судлал, ерөнхий мэс заслын гол мэргэжилтнүүдээс бүрдсэн олон салбарын эмнэлгийн баг Улаанбаатар хотын 9 дүүргийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
Үнэ төлбөргүй үзлэгийн үеэр Монгол, Хятадын эмнэлгийн ажилтнууд хамтран тухайн газрын иргэд, төрийн байгууллагын ажилтан, аж ахуйн нэгжийн ажилчдад эрүүл мэндийн үзлэг, өвчний оношилгоо, архаг өвчний зохицуулалт, эрүүл мэндийн сургалт зэрэг нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлж, Хятадад эмчлүүлэхтэй холбоотой журам, үйл явцыг нарийвчлан тайлбарлав.
Энэхүү үнэ төлбөргүй үзлэгийн хүрээнд нийт 1300 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж, 2000 гаруй ширхэг сурталчилгааны материалыг үнэ төлбөргүй тараасан бөгөөд мэргэжлийн оношилгоо, эмчилгээний өндөр ур чадвар болон халамжит үйлчилгээ нь үзлэгт оролцсон иргэдээс өргөн талархал хүлээв.
Үнэгүй эмнэлгийн үйлчилгээгээр иргэдийн сэтгэлийг дулаацуулж, чансаатай хамтын ажиллагаагаар хөгжлийг дэмжсэн энэхүү цуврал арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр орны хөршийн найрамдлын тод гэрчлэл төдийгүй монгол анагаах ухааныг олон улсын тавцанд гарган, хоёр орны ард иргэдэд хүртээмж өгсөн бодит үзүүлбэр болох юм. Энэхүү санаачилга нь бодлогын зохицуулалт, техникийн солилцоо, боловсон хүчний харилцан үйлчлэлийн сувгуудыг нээж, клиник удирдамж боловсруулах, монгол эмийг олон улсын бүртгэлд хамруулах, мэргэшсэн эмнэлгийн тасгуудыг хамтран хөгжүүлэх, авьяас чадвартныг сургах зэрэг гол төслүүдийн хэрэгжилтийг хурдасгаж, улмаар хандивын тусламжтайгаар хоёр орны ард түмнийг сэтгэл сэтгэлээр нь ойртуулж, монгол анагаах ухааны үнэт өв соёлыг энэхүү солилцоогоор дамжин улам тод гэрэлтүүлэх боломжийг олгосон юм.
Ирээдүйд Олон улсын Монгол Эмнэлэг энэхүү солилцооны үйл ажиллагаагаар шинэ эхлэл болгон, хамтын ажиллагааны үр дүнг бататган бэхжүүлж, хамтын ажиллагааны арга хэмжээг улам нарийвчлан боловсруулан хэрэгжүүлж, Монгол, Хятадын уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааны цар хүрээ болон гүнийг тасралтгүй өргөжүүлж, өвөрмөц анагаах ухааны давуу талаа ашиглан, хил дамнасан эрүүл мэндийн үйлчилгээний салбарт гүнзгийрэн ажиллаж, улмаар монгол уламжлалт анагаах ухааны өвийг өвлөн хөгжүүлэх, шинэчлэх болон олон улсын түвшинд гаргах үйл явцыг дэмжин, хоёр орны ард иргэдийн эрүүл мэндийг тууштай сахин хамгаалж, Монгол, Хятадын эрүүл мэндийн салбарын харилцан ашигтай, хамтдаа хожсон шинэ хуудсыг хамтдаа бичих болно.
