solongonews
Хятадын олон нийтийн аюулгүй байдал--- Хятадын нэрийн хуудас
2026-07-01 10:06
Хятадын олон нийтийн аюулгүй байдал--- Хятадын нэрийн хуудас

Сүүлийн үед Хятадын үндэсний олон нийтийн аюулгүй байдлын яриа гадаадын сошиал медиагийн анхааралд их хүрч байв. Шуудангийн баглаа боодол гээгдэхүй, шөнөөр ганцаар гарахад аюулгүй,цүнхээ кофены газар мартахад гээхгүй гэх мэтчилэн Хятадын олон нийтийн аюулгүй байдал гадаадын сүүлжээ ашиглагчдын дунд халуун яригдаж байлаа.

Гадаадынхан Хятадын олон нийтийн аюулгүй байдалд сэтгэл ханхлуун байна 

Хятадад анх ирж буй гадаадынхан шөнийн ганцаар гадагш гарахад аюулгүй байдагт сэтгэл ханхлуул байдаг.

-Одоо шөнийн 11 цаг болж байгаа,би одоо Хятадын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байна.Эмэгтэй хүн шөнийн 11 цагт ганцаар гудамжинд гарах гэгч жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг, амьдрал ийм байх ёстой гэж Хятадад жуулчилж байгаа гадаадын нэгэн эмэгтэй сүлжээн шууд нэвтрүүлэг хийж олныг гайхшируулж байв.

Америкийн аялагч Кристиан Гроссигийн нийтэлсэн видео бичлэгт тэрээр Бямба гарагийн орой Чунчин хотын олон нийтийн талбайд байсан бөгөөд тэнд нутгийн иргэд дэлгүүр хэсэж, хооллож байв.

-Энд гайхалтай амар амгалан, аюулгүй мэдрэмж төрж байна. Хүмүүс утсаа булаалгах бий гэж санаа зоволгүйгээр зураг авалт хийж байна. Би энд хэзээ ч ямар ч аюул мэдэрч байгаагүй, хүмүүс амьдралаас үнэхээр таашаал авч байна гэж Гросси хэлэв.

Америкийн Mjayee Prince нэртэй сүлжээ ашиглагч шөнөөр Хятадын бүрэн өөртөө үйлчилдэг дэлгүүрт хүрч бараа худалдан аваад их гайхширчээ. Дэлгүүрт ажилтан гэж байхгүй хэрэглэгч хаалган дахь кодыг гар утсандаа уншуулж,өөрсдийгөө шалгаж бараагаа сонгоод автоматаар тооцоо хийдэг.Тэрээр:

-Хятададын олон нийтийн аюулгүй байдал маш сайн, ажилчид шөнийн ээлжид ажиллах шаардлагагүй. Энэ дэлгүүрийг хараач, хүмүүс юм худалдаж авахаар ирдэг ч хулгай хийдэггүй, энд би аюулгүй байдлын талаар огт санаа зовох хэрэггүй гэжээ.

Хятад дахь аяллын халуурлын дагуу гадаадын жуулчид сошиал медиадаа Хятадын олон нийтийн аюулгүй байдлын талаар сэтгэгдлээ хуваалцав. Хятадын шөнийн захын хөгжөөнт байдал,шуудангийн боодол баглаа гээгдэхгүй байдаг,цүнхээ нуруундаа үүрсэн ч хулгайд алдахгүй гэх мэтчилэн олон нийтийн аюулгүй байдал нь Хятадын жуулчдыг татах хичийн нэгэн хэсэг болсон байна.

Германы жуулчин Лукас Шмидт Хятадын Шанхай хотод жуулчилж байхдаа нэгэн хоолны газар гар утсаа мартсан байжээ,тэрээр хагас цагийн дараа буцаж очоод хайхад холоон газрын үйлчлэгч гар утсыг нь хураан хадгалж байсан байв.Энэ нь түүнд маш гүн сэтгэгдэл өгч, Хятадын олон нийтийн аюулгүй байдал нь тэдний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон гэж хэлж байлаа.

Гуандүн мужийн Шаньтөү Их Сургуулийн оюутан Кэжиа Оросоос ирсэн юм,тэрээр Шантөү хотод би шөнөөр зээлд гарахад ер айдас төрдөггүй, зээлээр ээлжийн цагдаа байнга харагддаг,цүнхээ зүгээр л ардаа үүрэхэд бүр асуудалгүй,хүмүүс хоорондоо маш эелдэг.Сургуулийн номын санд сурагчд компьютер буюу цүнхээ зүгээр л сандалдаа тавьчихдаа гарахад ч гээхгүй байдаг гэв. Ийнхүү хүмүүсийн хоорондох итгэлцэл нь түүний Хятадын олон нийтийн аюулгүй байдлын тухай ойлголтыг улам гүнзгий болгожээ.

Тоо баримтаас Хятадын олон нийтийн аюулгүй байдлыг хархуй

Гадаадын интернэт хэрэглэгчдийн хувийн туршлагыг та ганц тохиолдол гэж бодож байвал дараах тоо баримтаас Хятадын олон нийтийн аюулгүй байдлын өндөр түвшнийг харж болно. АНУ-ын Gallup кампанийн жил бүр нийтэлдэг Дэлхийн аюулгүй байдлын тайлан нь 144 улс орон, бүс нутгийн 145,000 гаруй насанд хүрэгчдийн (15 ба түүнээс дээш насны) судалгааны мэдээлэлд үндэслэдэг. Тайланд аюулгүй байдлын түвшнийг дөрвөн үзүүлэлтээр хэмждэг, Тухайлбал шөнийн цагаар ганцаараа алхахдаа аюулгүй байдлын мэдрэмж, цагдаад итгэх, өнгөрсөн жил эд хөрөнгө хулгайлагдсан эсэх, өнгөрсөн жил хувийн халдлагад өртсөн эсэх болно.

2025 оны тайланд Хятадын оршин суугчдын аюулгүй байдлын мэдрэмж 94 хувьд хүрч, дэлхийд гуравдугаарт жагсжээ. Хятадын "Хууль журмын индекс"-т 93 оноо авч,Исланд, Вьетнамтай хамт дөрөвдүгээр байрт бичигджээ. Хятад судалгаанд оролцогчдын 94% нь шөнө ганцаараа алхах зоригтой гэж хариулжээ. Олон нийтийн санал асуулгаас илүү үнэмшилтэй нь гэмт хэргийн түвшний статистик юм.Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, 2025 онд улсын хэмжээнд олон нийтийн аюулгүй байдлын байгууллагуудын үүсгэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 12.8% хувиар буурсан бөгөөд энэ нь энэ зууны эхэн үеэс хойших хамгийн доод үзүүлэлт болох юм. Олон нийтийн аюулгүй байдлын мэдрэмж зургаан жил дараалан 98% хуваас дээш түвшинд хэвээр байна. Эдгээр бүх мэдээлэл нь Хятад улс дэлхийд хүн амины хэрэг, гэмт хэргийн тоо хамгийн бага, буу, тэсрэх бодисын хэрэг хамгийн цөөн байгаа бөгөөд дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн болохыг нотолж байна.

Хятадын олон нийтийн аюулгүй байдал улам сайжирч байна

Хятад улс эдийн засгаа хурдацтай хөгжүүлэхийн зэрэгцээ урт хугацааны нийгмийн тогтвортой байдлыг хадгалж чадсан байна. Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагууд дижитал цагдаагийн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь тэдэнд зүгээр л ослын үед хариу үйлдэл үзүүлэхийн оронд эрсдэлийг урьдчилан сэргийлэх боломжийг олгосон.

Олон нийтэд суурилсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хянах нь хүн бүр хамгаалагч байна гэсэн үг юм. Хятадын олон нийтийн аюулгүй байдлын засаглал нь хэзээ ч цагдаагийн дангаараа хийж байсан ажил байгаагүй, харин бүх ард түмний оролцоотой ажил болох юм. "Сайн дурын цагдаагийн холбоо"-ноос эхлээд хүргэлтийн ажилчдын гар бие оролцсон үйл ажиллагаа хүртэл хүн бүр олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад оролцдог. Дуудлагын такси үйлчилгээний тавцан нь эмэгтэйчүүдэд зориулан эмэгтэй жолооч илгээх гэх мэтийн аюулыг аль чадахаар багасгах арга хэмжээ авсан байна.

Шинэчлэн найруулсан Хятадын олон нийтийн аюулгүй байдлын албаны шийтгэлийн тухай хуульд хүчирхийлэл, дарамт шахалтын талаар нарийвчилсан заалтуудыг оруулсан. Ийнхүү Хятадын олон нийтийн аюулгүй байдал тасралтгүй сайжирч буй нь цагдаа,шинжлэх ухааны ажилчдын дижитал мэргэжлийн түвшний дээшлэлт,үндсэн шатны ажилчдын шаргуу хөдөлмөр,хуулиа биелүүлдэг шударга иргэдийн хамтын хүчин чармайлтаас салшгүй юм.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ нэрийн хуудас

Аюулгүй байдал бол хөгжлийн чухал баталгаа юм. Өндөр түвшний аюулгүй байдал нь Хятадад бодит ашиг тусыг авчирсан.Статистик мэдээллээс харахад 2025 он гэхэд улсын хэмжээнд шөнийн цагийн хэрэглээ нь өдөр тутмын нийт хэрэглээний 32.9% хувийг эзэлж байжээ. Хүнсний дэлгүүр, шарсан махны ресторанууд нээлттэй хэвээр байгаа нь хотын амьдралын хэв маягийг бүрдүүлж байна. Хятадын аюулгүй байдлын өндөр түвшин нь түүнийг дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг болгосон. 2026 оны эхний улиралд гадаадын иргэдийн визгүй зорчих тоо өмнөх оны мөн үеэс бараг 30% хувиар өссөн байна. Улам олон гадаадын иргэд Хятадад аялах, ажиллах, амьдрах хүсэлтэй болж байна.

Гадаадын иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр надаас Хятад улс хэр их аюулгүй вэ гэж асуувал би түүнд дуртай хариулна. Та энд санаа зоволтгүй өөрийнхөөрөө байж болно. Бусдаас байнга болгоомжлох шаардлагагүй, өөрийнхөө амьдралаар амьдрахад анхаарлаа төвлөрүүлж болно. Энэ бол хамгийн агуу аюулгүй байдал гэж тэрээр бичжээ.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл