solongonews
Хөххот олон улсын хөгжлийн шинэ шатанд гарч ”Дэлхийн сүүний хот” болов
2026-08-01 15:52
Хоххот нь ”Дэлхийн сүүний хот” хэмээх нэрээр алдаршив

8-р сарын 1-ний өглөө Или Групп, Менню Групп хамтран зохион байгуулсан 2026 оны сүүн бүтээгдэхүүний дэлхийн чуулга уулзалт Өвөр Монголын Хоххотод нээгдэв.

Энэхүү чуулган нь "Шинжлэх ухаан, технологийн манлайлал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, дэлхийн тогтвортой сүүн бүтээгдэхүүний экосистемийг хамтран байгуулах" уриан дор болж, Хоххотын сүүний үйлдвэрлэлд түшиглэн дэлхийн сүүний үйлдвэрлэлийн чансаатай хөгжлийн чиг хандлагад анхаарлаа хандуулж, дэлхийн сүүний үйлдвэрлэлд нөөцөө хуваалцах, давуу талаараа харилцан нөхөх, уялдаа холбоотой хөгжилд хүрэхэд туслан олон улсын мэргэжлийн, зах зээлд чиглэсэн, аж үйлдвэржсэн салбарын солилцоо, хамтын ажиллагааны платформыг бий болгох зорилготой юм.

Хоххот нь Хятад улсын сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чухал хот бөгөөд Или,Мэнию хоёр тэргүүлэгч сүүний үйлдвэрэрээ алдаршиж, “Хятадын сүүний хот", "Дэлхийн сүү сүүн бүтээгдэхүүний шинжлэх ухаан технологийн бааз" болон "Хятадын саалийн үнээний үүлдэр сайжруулах бааз” хэмээгдэж байв.

Нээлтийн ёслолын үеэр Олон улсын хүнсний шинжлэх ухаан, технологийн холбооноос Хоххотод"Дэлхийн сүүний хот" хэмээх пайз хаяг олгосон нь Хөххот олон улсын хөгжлийн шинэ шатанд гарч, "Хятадын сүүний  хот" -оос "Дэлхийн сүүний хот" хүртэлх түүхэн ахиц дэвшлийг харуулсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл