Зургаадугаар сарын 17-нд “Дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, илүү зохистой болгох нь: Хятадын үзэл баримтлал, санаачилга ба үйл ажиллагаа” цагаан номыг нийтэлж билээ.
20 мянга гаруй үсэг бүхий энэхүү цагаан ном нь оршил, төгсгөлийн хэсгээс гадна дараах таван бүлгээс бүрджээ. Үүнд:
Өнөөгийн дэлхий дахинд тулгарч буй ноцтой бөгөөд ээдрээтэй сорилтууд; Дэлхийн засаглалын санаачилга нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаг үеийн хариулт болох нь; Дэлхийн засаглалын үйл хэрэгт оруулж буй Хятадын хувь нэмэр; Өөрчлөлт шинэчлэлийн чиг хандлагыг манлайлан, гэрэлт ирээдүй рүү тэмүүлэх нь; Түүхэн хөгжлийн чухал үед хамтдаа урагшлах нь зэрэг болно.
Цагаан номыг Хятад, Англи, Франц, Орос, Герман, Испани, Араб, Япон гэсэн найман хэлээр хэвлүүлсэн бөгөөд Хятадын Ардын хэвлэлийн газар болон Гадаад хэлний хэвлэлийн газраас тус тус хэвлүүлж, улс орон даяар Синьхуа номын дэлгүүрүүдэд тархааж байна.
