6-р сарын 29-нд Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао болон Европын комиссын Худалдаа эдийн засгийн аюулгүй байдлын комиссар Марос Сефкович нар Брюссель хотод Хятад-ЕХ-ны худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмын анхны хурлыг зохион байгуулж, хамтарсан мэдэгдэл нийтэлжээ.
Хятад болон ЕХ нь чухал худалдааны түншүүдийн хувьд, Хятад-ЕХ-ны худалдаа хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмыг зөвшөөрсний гол зорилго нь хөрөнгө оруулалтын бодлогын тухай сайд нарын хэмжээний яриа хэлцлийг эрчимжүүлж, хоёр талт харилцааг тогтвортой болгож, илүү тэнцвэртэй болгоход чиглэж байгааг харилцан зөвшөөрөв.
Хятад ЕХ-ны худалдаа хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмын анхны хурлын үеэр хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаанд нөлөөлж буй сорилтуудыг эв зүйтэй шийдвэрлэх нь онцгой ач холбогдолтой болохыг онцолж, бодитой бөгөөд хэрэгжихүйц шийдлүүдийг эрэлхийлэхээр тохиролцов. Энэхүү зөвлөлдөх механизмын хүрээнд урьдчилсан байдлаар худалдаа, хөрөнгө оруулалтын тэнцвэр, экспортын хяналт, оюуны өмчийн эрх, ДХБ-ын өөрчлөлт шинэчлэл зэрэг дөрвөн гол ажлын чиглэлийг төлөвлөжээ.
Мөн хоёр тал Хятад ЕХ-ны экспортын хяналт удирдлагын яриа хэлцэл нь газрын ховор элемент, бусад стратегийн ач холбогдолтой түүхий эд, ашигт малтмалын асуудлаар эерэг үр дүнд хүрснийг тэмдэглэж, энэ салбарын яриа хэлцлээ бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр тал өөр өөрсдийн зохицуулалтын тогтолцоо болон зөвшөөрлийн бодлогын талаар мэдээлэл солилцох нь чухал ач холбогдолтой гэдэг дээр санал нэгдэв. Экспортын хяналтын яриа хэлэлцээг улам гүнзгийрүүлэн, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалахын тулд цаашид илүү үр дүнтэй арга хэмжээнүүд авахыг зөвшөөрөв.
