Зургаадугаар сарын 30-нд болсон Хятад-Евразийн Ⅸ экспогийн ололт амжилтын талаарх хэвлэлийн бага хурлаар энэ жилийн экспогийн цар хүрээ шинэ дээд амжилт тогтоосон байна гэжээ.

Хятад-Еврозийн Ⅸ экспо 06-р сарын 29-нд амжилттай болж өндөрлөв. Энэхүү удаагийн экспод дотоод, гадаадын 3100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, 49 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын оролцогчид оролцсон бөгөөд 27 улс үндэсний павильон нээжээ. Гадаадын 2000 гаруй үзэсгэлэн гаргагч, бизнес эрхлэгчид, мөн дотоодын 23700 мэргэжлийн худалдан авагч оролцсон байна. Таван өдрийн хугацаанд давхардсан тоогоор нийт 329300 хүн үзэсгэлэн сонирхсон бөгөөд үүнд гадаадын 10000 орчим хүн багтжээ.
Гэрээ, захиалга хамгийн баттай нотолгоо болжээ. Энэхүү удаа нь шинэ эрчим хүч, шинэ материал, нэхмэл бараа зэрэг 18 гол давуу талтай салбарт нийт 17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Нийт 3.5 тэрбум юанийн өртөг бүхий 12 гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл байгаа бөгөөд хамтын ажиллагаа нь Казахстан, Сингапур зэрэг олон улс орон, бүс нутагт өргөжсөн. 200 гаруй компани мянга гаруй бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд онлайн шууд дамжуулалт болон офлайн үзэсгэлэн хоёулаа маш амжилттай болж, Шиньжяны тусгай бүтээгдэхүүний дотоод болон олон улсын зах зээл дээрх эрэлт хэрэгцээ өндөр байгааг бүрэн харуулсан байна.
