Орон нутгийн цагаар 07-р сарын 02-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Данийн нийслэл Копенгаген хотноо тус улсын Гадаад харилцааны сайд Ларс Лёкке Расмуссентэй хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ " Хятад улс хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, өндөр түвшний харилцаа, айлчлалыг хадгалан, эдийн засаг, худалдаа, ногоон хөгжил, шинжлэх ухаан, технологийн инновац, ногоон усан тээвэр, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг Дани улстай улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна".
Түүнчлэн боловсрол, соёл, аялал жуулчлал, залуучууд, спортын салбарын солилцоог өргөжүүлж, Данийн аж ахуйн нэгжүүдийг Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулахыг сайшааж байна. Мөн Дани улс Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, нээлттэй, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчин бүрдүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Тэрээр хоёр тал Нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, НҮБ зэрэг олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлэн, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамгаалж, Хятад-Европын Холбооны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг дэмжих ёстой гэж онцолжээ.
Расмуссен хэлэхдээ " Дани улс Нэг Хятадын бодлогыг тууштай баримталсаар ирсэн бөгөөд Хятад улстай бүх түвшний харилцаа, солилцоог үргэлжлүүлэн хадгалж, ногоон хөгжил, эдийн засаг, худалдаа, соёл, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна"гэв.
