solongonews
Сиднейн нисэх онгоцны буудалд “Сайн байна уу! Хятад улс” аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээ боллоо
2026-07-28 10:50
Сиднейн нисэх онгоцны буудалд “Сайн байна уу! Хятад улс” аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээ боллоо

7-р сарын 13-наас 8-р сарын 2-ны хооронд Сидней дэх Хятадын аялал жуулчлалын төлөөний газар, ӨМӨЗО-ны Радио, телевизийн товчоо, Өвөр Монголын Өдөр Сонин, Өвөр Монголын музей болон бусад байгууллага хамтран Сиднейн нисэх онгоцны буудалд Хятад улсын аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээ зохион байгууллаа. Сурталчилгааны дүрс бичлэгүүд орон нутгийн цагаар өглөөний 04:00 цагаас шөнө дунд хүртэл тасралтгүй үргэлжлэн гарч, олон улсын олон тооны зорчигчдын анхаарлыг татажээ.

Сидней дэх Хятадын аялал жуулчлалын төлөөний газрын мэдээлснээр, Сиднейн нисэх онгоцны буудлын олон улсын терминалын хөөрөх танхимаар өдөрт дунджаар 22,000-26,000 гаруй олон улсын зорчигч үйлчлүүлдэг. Эдгээр зорчигчид нь Австрали, Шинэ Зеланд, АНУ, Их Британи, Канад, Япон, Өмнөд Солонгос болон Зүүн Өмнөд Ази, Европын улс орон, бүс нутгаас ирсэн хүмүүс юм.

“Сайн байна уу! Хятад улс” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь Хятад улсаас Австралийн жуулчдад зориулсан 30 хоногийн визгүй зорчих бодлого болон төлбөр тооцоог хялбарчлах арга хэмжээг онцлон танилцуулахын зэрэгцээ Өвөр Монголын байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүх, соёл зэрэг аялал жуулчлалын нөөц бололцоог сурталчилж байна.

Сидней дэх Хятадын аялал жуулчлалын төлөөний газраас мэдээлснээр, уг арга хэмжээ нь хамтран ажиллагч талуудын нөөцийн давуу талыг ашиглан сурталчилгааны нэгдсэн үр нөлөөг бий болгосон байна. Энэ нь Австралийн зах зээлд Хятадын аялал жуулчлалын брэндийн хүртээмжийг улам нэмэгдүүлж, Хятад руу чиглэсэн аялал жуулчлалын салбарын чансаатай хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.


 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : people.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл