solongonews
Хятадын үйлдвэрлэлийн PMI зургадугаар сард 50.3 нэгжид хүрэв
2026-07-06 16:58
Хятадын үйлдвэрлэлийн PMI зургадугаар сард 50.3 нэгжид хүрлээ

Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI зургадугаар сард 50.3 нэгж байсныг Хятадын Үндэсний статистикийн товчооны Үйлчилгээний салбарын судалгааны төв болон Хятадын Логистик, худалдан авалтын холбоо саяхан нийтэллээ.

Энэ нь өмнөх сараас 0.3 пунктээр өссөн үзүүлэлт болж, өсөлтийн бүс рүү эргэн орсныг харуулж байна.

Өгөгдлөөс харахад үйлдвэрлэл болон эрэлт хоёулаа нэгэн зэрэг өссөн байна. Боловсруулах үйлдвэрлэлийн индекс 51.4 нэгж байсан нь өмнөх сараас 0.2 пунктээр өссөн бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа илүү хурдацтай өссөнийг харуулж байна. Шинэ захиалгын индекс 51.2 нэгж болсон нь өмнөх сараас 1.3 пунктээр өссөн бөгөөд зах зээлийн эрэлт сайжирсныг харуулж байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл