Хятадын тээврийн хэрэгслийн тоо оны эхний хагаст 476 саяд хүрчээ
2026-07-15 10:38
Хятадын тээврийн хэрэгслийн тоо оны эхний хагаст 476 саяд хүрчээ

Энэ оны 06-р сарын эцсийн байдлаар Хятадын үндсний хэмжээнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 476 саяд хүрсэн бөгөөд үүнээс суудлын автомашины тоо 371 саяд хүрчээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий иргэдийн тоо 567 саяд хүрсэн ба тэдгээрээс автомашин жолоодох эрхтэй иргэд 533 сая байна.
Энэ оны эхний хагаст улсын хэмжээнд шинээр 15.81 сая тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс автомашин 10.51 сая байна. Шинэ эрчим хүчний автомашины тоо 48.97 саяд хүрч, нийт автомашины 13.19 хувийг эзэлжээ. Эхний хагасын хугацаанд шинээр бүртгэгдсэн шинэ эрчим хүчний автомашины тоо 5.195 саяд хүрсэн нь шинээр бүртгэгдсэн нийт автомашины бараг тал хувийг эзэлж байна.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
