Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 27-нд мэдэгдэхдээ, Дэлхийн хөгжлийн санаачилгын 5 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт 07-р сарын 28-нд Бээжинд болно. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И уг уулзалтад оролцож, үг хэлэх болно гэжээ.
НҮБ-ын өндөр албан тушаалтнууд, "Дэлхийн хөгжлийн санаачилга”-гын гишүүн орнуудын Хятад дахь элчин сайд нар, Хятад дахь НҮБ-ын хөгжлийн системийн агентлагуудын төлөөлөгчид, холбогдох салбарын эрдэмтэн судлаачид уг уулзалтад оролцож, Дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийн үр дүн, хамтын ажиллагааны гол чиглэлүүд, дэлхий нийтэд оруулсан хувь нэмрийн талаар санал солилцох болно.
