solongonews
Хятадын робот үйлдвэрлэлийн орлого эхний таван сард 90 тэрбум юанийг давжээ
2026-07-07 10:26
Хятадын робот үйлдвэрлэлийн орлого эхний таван сард 90 тэрбум юанийг давжээ

2026 оны Дэлхийн роботын бага хурлын 7-р сарын 6-нд болсон Хэвлэлийн бага хурлын үеэр:

Улсын хэмжээнд жилийн бизнесийн орлого нь 20 сая юаниас давсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого энэ оны эхний таван сард 90 тэрбум юанийг давж, өнгөрсөн оны мөн үеэс 26.9 хувиар өсжээ. Хятад улс аж үйлдвэрийн роботын дэлхийн хамгийн том зах зээлийн байр сууриа 13 жил дараалан хадгалж байгаа бөгөөд дотоодын брэндийн аж үйлдвэрийн роботууд дотоодын зах зээлийн 50 гаруй хувийг эзэлж байна гэж мэдээллээ.

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн газрын дэд захирал Хао Лишүн:

- Робот үйлдвэрлэлийн хөгжил нь бүтээгдэхүүн, технологийн өрсөлдөөнөөс гадна нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн экосистемийн хамтын хөгжлийн шинэ шатанд шилжиж байна. Бүрэн робот үйлдвэрлэгчид, гол эд анги үйлдвэрлэгчид, судалгааны байгууллага, хэрэглэгчдийн хамтын ажиллагаа гүнзгийрч, стандарт, туршилт, баталгаажуулалт, боловсон хүчин бэлтгэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг дэмжих тогтолцоо улам боловсронгуй болж байна гэж хэллээ.

Мө Хятадын роботын гол бүрэлдэхүүн хэсгийн үйлдвэрлэлийн чадавх нэмэгдэж, роботын ухаалаг түвшин тасралтгүй дээшилж байна. Үүний зэрэгцээ хүн дүрст робот зэрэг ирээдүйн технологийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, роботын үйлдлийн систем, симуляцийн платформ зэрэг суурь технологийн бүтээн байгуулалтыг хурдасгаж байна.

Хятадын Электроникийн хүрээлэнгийн дарга Шюй Шяолань;

- Хятад улс хүн дүрст роботын салбарт материал, үндсэн эд анги, бүхэл системийн интеграц, хэрэглээний үйлчилгээ, өгөгдлийн дэмжлэг зэрэг бүрэн хэмжээний үйлдвэрлэлийн сүлжээ бүрдүүлсэн юм. 2026 оны эхний улиралд хүн дүрст роботын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 210 хувиар өссөн нь Хятадын өндөр технологийн үйлдвэрлэлийн экспортын шинэ чиглэл боллоо.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл