solongonews
Хятад улсын хүн дүрст роботын үйлдвэрлэлийн хэмжээ 100 мянган ширхэгээс давах төлөвтэй байна
2026-07-08 17:10
Хятад улсын хүн дүрст роботын үйлдвэрлэлийн хэмжээ 100 мянган ширхэгээс давах төлөвтэй байна

 

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын өндөр түвшний уулзалтын хэвлэлийн бага хурал 7-р сарын 7-ны өдөр болсон бөгөөд хурал дээр Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дэд дарга Гань Шяобинь:

- Хятад улсын том хэлний загвар, ухаалаг агент зэрэг технологиуд эрчимтэй шинэчлэгдэж байгаа бөгөөд энэ онд хүн дүрст роботын нийт үйлдвэрлэл 100 мянган ширхэгээс давах төлөвтэй байна гэж мэдэгдлээ. 

Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан хэмээх энэхүү “гол хувьсагч” нь эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжих “Хүчирхэг өсөлтийн хөдөлгөгч хүч” болж байна. Гань Шяобинь:

- Өдгөө Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компаниудын хиймэл оюун ухааны хэрэглээний түвшин 30 хувиас давсан бөгөөд Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам холбогдох талуудтай хамтран өндөр үнэ цэнтэй хэрэглээний шинэ боломж, хэрэглээний орчныг цаашид идэвхтэй нээн хөгжүүлж байгаа гэж хэлэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл