
БНХАУ-ын Автомашины үйлдвэрлэлийн холбооноос 07 дугаар сарын 09-ний өдөр нийтэлсэн хамгийн сүүлийн мэдээллээр, энэ оны 1–ээс 6 дугаар сард Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт болон экспорт тогтвортой өссөн байна.
Энэ хугацаанд шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 7.438 сая, борлуулалт 7.446 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс тус тус 6.7 хувь, 7.3 хувиар өсжээ. Зөвхөн 6 дугаар сард шинэ эрчим хүчний автомашины борлуулалт нийт шинэ автомашины борлуулалтын бараг 60 хувийг эзэлсэн байна.
Экспортын хувьд 1–ээс 6 дугаар сард нийт 5.096 сая автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 65.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс шинэ эрчим хүчний автомашины экспорт 2.355 саяд хүрч, 1.2 дахин нэмэгдлээ.
