solongonews
Шэнь Миньжуань шинэ тушаалд томилогджээ
2026-07-30 12:01
Шэнь Миньжуань шинэ тушаалд томилогджээ

Хятадын Гадаад Хэргийн Яамны цахим хуудас дахь "Азийн асуудал эрхэлсэн газар"-ын хэсэгт хийсэн сүүлийн үеийн шинэчлэлтээс үзэхэд Шэнь Миньжуань Хятадын Гадаад Хэргийн Яамны "Азийн асуудал эрхэлсэн газар"-ын  даргын тушаалд томилогджээ.

Олон нийтэд нээлттэй мэдээллээс харахад, 1972 оны 7-р сард төрсөн Шэнь Миньжуань нь эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй бөгөөд Хятадын Коммунист Намын гишүүн юм.

Тэрээр өмнө нь Азийн асуудал эрхэлсэн газрын орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд одоогийн албан тушаалдаа томилогдохын өмнө буюу 2023 оноос эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байв.

Азийн асуудал эрхэлсэн газар нь үндсэндээ улсын дипломат чиглэл, бодлогыг хэрэгжүүлэх, хариуцсан бүс нутаг, улс орнуудтай хоёр талын харилцааг судлах, төлөвлөх, эдгээр бүс нутаг, улс орнуудтай холбоотой дипломат асуудлыг шийдвэрлэх, төлөөлөн ажиллах, тухайн бүс нутгийг хамарсан тодорхой бодлого, солилцоо, хамтын ажиллагааг чиглүүлэх, зохицуулах, хилийн чанад дахь Хятадын дипломат төлөөлөгчийн газруудын холбогдох үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн олон улсад түгээмэл хэрэглэгддэг хэлнээс бусад хэлээр явагдах чухал дипломат арга хэмжээ, баримт бичигт орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : news.qq.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл