solongonews
Оны эхний хагаст 2.348 тэрбум зорчигч тээвэрлэжээ
2026-07-13 11:53
Оны эхний хагаст 2.348 тэрбум зорчигч тээвэрлэжээ.

Хятадын Үндэсний төмөр замын группийн мэдээлснээр, энэ оны эхний хагаст хятад улсын хэмжээнд төмөр замаар нийт 2 тэрбум 348 сая зорчигч тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өссөн нь түүхэн дэх мөн үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Оны эхний хагаст төмөр замын зорчигч тээврийн хүчин чадлыг эрэлтэд нийцүүлэн үр ашигтай зохион байгуулж, Цагаан сарын баярын зорчигч тээвэр, Ханш нээх баяр, Олон улсын хөдөлмөрчдийн баяр, Луут завины баярын амралтын үеийн тээврийг амжилттай зохион байгуулснаар зорчигчдын зорчих эрэлтийг бүрэн хангаж, зорчигч тээврийн олон үзүүлэлт шинэ дээд амжилт тогтоожээ.

Тухайлбал, тавдугаар сарын 1-нд Хятад улсын хэмжээнд төмөр замаар 24 сая 844 мянган зорчигч тээвэрлэсэн нь нэг өдрийн зорчигч тээврийн түүхэн дээд амжилт болсон байна. Мөн Хятад–Лаосын төмөр замаар хил дамнасан 188 мянган зорчигч зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 25.9 хувь, харин Гуанжөү–Шэньжэнь–Хонконгийн өндөр хурдны төмөр замаар хил дамнасан 16 сая 962 мянган зорчигч зорчсон нь 13.8 хувь тус тус өсжээ.

Оны эхний хагаст Хятадын Үндэсний төмөр замын групп 12306 тасалбар борлуулах болон хүлээлгийн захиалгын системийн том өгөгдлийг бүрэн ашиглан зорчих эрэлтийг бодит цаг хугацаанд шинжилж, ачаалал ихтэй чиглэл, хэсгүүдэд тээврийн хүчин чадлыг шуурхай нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд улсын хэмжээнд өдөрт дунджаар зорчигч тээврийн 11 мянга 468 галт тэрэг аялалд гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 630 галт тэргээр буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн Хятадын визгүй дамжин өнгөрөх бодлогын үр дүнд нэмэгдсэн зорчигчдын урсгалд нийцүүлэн гадаадын зорчигчдод илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлсний дүнд улсын төмөр замаар гадаадын 12 сая 314 мянган иргэн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 33.6 хувиар өссөн байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл