solongonews
Гаалийн ерөнхий газар оны эхний хагасын гадаад худалдааны мэдээллийг танилцууллаа
2026-07-14 17:11
Гаалийн ерөнхий газар оны эхний хагасын гадаад худалдааны мэдээллийг танилцууллаа

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба  7-р сарын 14-ний өдөр 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Гаалийн ерөнхий газар энэ оны эхний хагасын барааны худалдааны импорт, экспортын нөхцөл байдлыг танилцууллаа. Энэ нь “Хятадын эдийн засгийн хагас жилийн тайлан”-гийн чухал хэсэг бөгөөд уг арга хэмжээнд дотоод гадаадын 70 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй сэтгүүлч оролцсон байна.

Энэ он гарснаас хойш Хятадын гадаад худалдаа тогтвортой өсөлтөө хадгалж байна. Эхний хоёр сарын импорт, экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 18.3 хувиар, эхний улиралд 15 хувиар, эхний дөрвөн сард 14.9 хувиар, эхний таван сард 15.3 хувиар өсжээ. Хоёрдугаар улирлаас хойш сарын импорт, экспортын нийт хэмжээ гурван сар дараалан 4 их наяд юаниас давж, гадаад худалдааны уян хатан чанарыг харууллаа.

Мэдээллээс үзэхэд, Хятадын гадаад худалдааны шинэ өсөлтийн хөдөлгүүрүүд эрчимтэй нэмэгдэж байна. Механик, цахилгаан бараа, өндөр технологийн бүтээгдэхүүн, шинэ эрчим хүчний салбарын бүтээгдэхүүнүүд экспортын өсөлтийн гол хүчин зүйл болжээ. Тухайлбал, “шинэ гурван төрөл” буюу цахилгаан автомашин, лити батарей, нарны эрчим хүчний бүтээгдэхүүн, мөн сервер, ухаалаг төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний экспорт хурдацтай өссөн байна.

Үүний зэрэгцээ Хятад улс АСЕАН, Ойрхи Дорнод, Латин Америк болон “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулагч орнуудтай хийж буй худалдаагаа өргөжүүлж, зах зээлийн төрөлжилтийг эрчимжүүлж байна.

Нарны эрчим хүч, салхины эрчим хүч, эрчим хүч хадгалах төхөөрөмж, цахилгаан автомашин, хиймэл оюун ухааны тоног төхөөрөмж, хагас дамжуулагч, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж зэрэг салбарын өрсөлдөх чадвар тасралтгүй нэмэгдэж, Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг өндөр технологи, ногоон хөгжлийн чиглэлд ахиулахад түлхэц болж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл