Хятад руу аялах аялал жуулчлалын зах зээл энэ жил тогтвортой хэвээр байна. Хятадын биет бус соёлын өвийг мэдрэх нь гадаадын жуулчдын хувьд гол хөдөлгөгч хүч болж байна. Өнгөцхөн жуулчилхаас эхлээд гүнзгий аялах хүртэл гадаадын жуулчид Хятад орныг ойлгох, мэдрэх аяллаа ээлж дараалан үргэлжлүүлж байна.
Биет бус оёлын өв тээгчидтэй танилцаж байна
Сүүлийн өдөр, Тайландын хэдэн жуулчид Шаньдун мужийн Вэйфан хотод зочилсон. Ворача “Би амьдралдаа анх удаа цаасан шувуу нисгэхийг мэдрэхээр энд ирсэн. Зочид буудалд бидэнд цаасан шувуу хэрхэн хийхийг зааж өгсөн мэргэжлийн багш нар байсан бөгөөд би цаасан шувууны загвар хүрээг хэрхэн бүтээж, хээ зурахыг сурсан билээ. Цаасан шувуу тэнгэрт амжилттай дүүлэн нисэхийг хараад дэлхийн цаасан шувууны нийслэлд ирснээ өөрийн эрхгүй мэдэрсэн! Энэ нь миний хувьд үнэхээр гайхалтай соёлын мэдлэг туршлага юм аа гэж бодож байсан. Гартаа барьсан цаасан шувуугаа хараад би Хятадын ардын соёлын оюун ухаан, гоо зүй, мөн Хятадын соёлын нарийн ширийн зүйлс, халуун дотно мэдрэмжийг авсан.”гэж тэр хэллээ. Гонбо Тайландын илүү олон жуулчид Хятадад ирж, биет бус соёлын өвийн сэтгэл татам байдлыг мэдрэхийг хүсч байлаа.
Нанькай Их Сургуулийн Аялал жуулчлал, үйлчилгээний менежментийн коллежийн дэд профессор, Аз жаргал ба бүтээлч байдлын лабораторийн ахлах судлаач Түө Яньжэн, биет бус соёлын өв нь өвөрмөц, эрч хүчтэй, туршлага хуримтлуулах үнэ цэнэтэй бөгөөд гадаадын жуулчдын Хятадад гүнзгий аялах хэрэгцээг хангадаг. Биет бус соёлын өвийг мэдрэх нь Хятадын соёлыг гадаадад түгээх үр дүнтэй зам суваг болж буй бөгөөд Хятад руу аялах жуулчдын сонирхлыг татах гол хөшүүрэг болж байна гэж үзэв.
"Бөмбөрний дуу чимээ болон эргэн тойрон дахь гэрлийг биечлэн мэдрэх нь видео үзэхээс тэс өөр мэдрэмж юм" гэж Норвегийн жуулчин Паркер Аньхуй мужийн Хуаншань хотын Хунцунь тосгоны эртний чулуун замаар туулай, загасны хэлбэртэй дэнлүү барин алхаж байхдаа догдлон хэлэв. Энэ жилийн цагаан сарын баярын үеэр Хунцунь тосгоны дэнлүүний баяраар олон тооны гадаадын жуулчдыг татсан билээ. Ctrip-ийн статистик мэдээллээр Хуаншаньд буй Францын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 300 хувь, Канадын жуулчдын тоо 233 хувь, Сингапурын жуулчдын тоо 400 хувиар өссөн байна.
Гуандун мужийн Чаожоу нутгийн эртний Байхуатай хотод нүүрээ будаж, Ингэ бүжгийн хувцас өмссөн Испанийн жуулчин Жули багшийнхаа удирдлага дор дэгжин бүжиг бүжиглэж билээ. "Би Чаошань нутгийн ард түмний уламжлалт соёлоо хайрлаж, өвлөн авч байгааг мэдэрсэн" гэж Жули хэлэв. Чаошань бүс нутаг нь өдгөө биет бус соёлын өвд татагдан гадаадын жуулчдын Хятад руу аялах аялал жуулчлалын алдартай газар болсон юм. Ингэ бүжиг, Чаожоу хатгамал, Чаожоу дуурь, модон сийлбэр, дэнлүү зэрэг биет бус соёлын өвийн төслүүд нь гадаадын жуулчдад Хятадын соёлыг ойлгох цонх болж байна. Ctrip-ийн статистик мэдээгээр, 4-р сарын 17-ны байдлаар Чаожоугийн эртний хотын гадаадын жуулчдыг хүлээн авсан тоо өнгөрсөн жилийн мөн үеэс 500 хувиар өссөн байна.
Ctrip-ийн мэдээлснээр, 2025 онд музей, биет бус соёлын өвийн аялал, хөтөчтэй аялал зэрэг соёлын баазуудаар аялсан гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн бол гадаадад байрлах олон хэлтэй соёл, музейн тавцангын тоо өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн байна. Ханш нээсэн өдрөөр биет бус соёлын өвийн үзэсгэлэнт газруудын гадааддаас авсан аялал жуулчлалын захиалга өмнөх оны мөн үеэс 540 хувиар өссөн байна. Гадаадын жуулчдын захиалгын хэмжээгээрээ тэргүүлсэн 10 жуулчны баазуудын 7 нь биет бус соёлын өвийн үзэсгэлэнт газрууд байв.
Гадаадын жуулчдын Хятадад хийх гүнзгий аялал алдаршиж байна
Уши хотын Няньхуа булангийн шөнийн тэнгэрт үндэсний биет бус соёлын өв болох "Галт луу"-ны бүжгийг бүжиглэж байлаа. Гадаадын жуулчдын сэтгэлийг улам бүр хөдөлгөж байгаа зүйл бол тэд зөвхөн үзэгчид төдийгүй тусгай оролцогчид болж, биет бус соёлын өв залгамжлагчидтай хамт гал асааж, “галт луутай” зураг авахуулж, гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүнийгээ хуваалцдаг. Энэ нь Хятад руу аялах гадаадын жуулчид өнгөвцөхөн аялал жуулчлалаас хэрхэн гүн гүнзгий аялал руу шилжсэнийг тод харуулж байна.
"Гадаадын жуулчид зөвхөн шилний цаанаас панда харахыг хүсдэггүй. Тэд Хятадын соёлыг гүн гүнзгий ойлгон мэдэрхийг хүсдэг" гэж Ctrip-ийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жэн Пэнфэй сэтгүүлчдэд ярьжээ. “Хятадад өмнө нь ирж байгаагүй гадаадын жуулчид Хятад улсыг зөвхөн 'Кун Фу', 'Панда', 'Урт цагаан хэрэм' зэрэгээр төсөөлдөг байсан. Жишээлбэл, цаасан шувуу хийх биет бус соёлын өвтэй танилцаад тэд Хятадын цаасан шувуу нь зөвхөн спорт төдийгүй хүслийг илэрхийлдэг урлагийн хэлбэр гэдгийг ойлгосон. Биет бус соёлын өвийн аялал нь соёлыг бодитой, мартагдашгүй болгодог."
Жянси мужийн Шаньрао хотын Ваншянь хөндийд биет бус соёлын өвийн Нуо бүжиг "Арван хоёр Нуо баг" тоглолтынхоо нээлтийг гайхалтай хийлээ. Гадаадын жуулчид биет бус соёлын өв тээгчдээс Нуо бүжгийн алхмуудыг сурч, зураг авахуулахын тулд Нуо баг зүүж, түүдэг галыг тойрон дуулж бүжиглэж, баяр баясгалантай цаг мөчийг өнгөрөөж байлаа. Америкийн жуулчин Маркус анх удаа Нуо бүжгийг үзэж, энэхүү эртний урлагийн түүхийг гүн гүнзгий мэдэрчээ. Ctrip-ийн статистик мэдээллээр 4-р сарын 17-ны байдлаар Ваншянь хөндийн үзэсгэлэнт газар 2023 онтой харьцуулахад энэ жил жуулчдын тоо 273 хувиар нэмэгдэж, биет бус соёлын өвийн зах зээл, Нуо бүжгийн үзүүлбэр үзэх зэрэг аялал нь хамгийн алдартай болсон юм.
Түө Яньжений хэлснээр, биет бус соёлын өвийн аяллыг гүнзгийрүүлэх нь гадаадын жуулчдыг өнгөцхөн ажиглалтаас гүнзгий оролцоонд шилжүүлэх боломжтой. Гар аргаар бүтээх, интерактив сургалтаар дамжуулан тэд Хятадын соёлын мөн чанарыг бие сэтгэлээрээ ойлгож, адил бус соёл хоорондын ойлголцоог үр дүнтэй сайжруулж байна. Үүний зэрэгцээ, биет бус соёлын өвийг олон төрлийн аялал жуулчлалын хувилбаруудтай нэгтгэснээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг баяжуулж, хоол хүнс, байр, соёл, бүтээлч салбарын холбогдох хэрэглээг идэвхжүүлж, аялал жуулчлалын нийт үр ашгийг сайжруулж байна.
2025-2026 оны цасны улиралд Шиньжяны олон Ctrip амралтын газрууд олон тооны гадаадын жуулчдыг хүлээн авсан. Хом Ширун хамтарсан дэлгүүр нь биет бус соёлын өвийг "хөдөлгөөнгүй үзүүлбэр"-ээс "гүнзгийрүүлсэн аялал" болгон хувиргаж, олон гадаадын цанын сонирхогчдыг үслэг цана хийх туршлагад оролцуулахад татсан. Биет бус соёлын өвийг өвлөн авагчдын удирдлаган дор тэд анх удаа нарс мод, морины арьсаар эртний цана хийсэн. Үүний ачаар амралтын газрын дундаж захиалга өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.
Хятадын Мэдээллийн Их Сургуулийн Биет бус соёлын өвийн харилцаа холбооны судалгааны төвийн захирал Ян Хун сэтгүүлчдэд хэлэхдээ: "Биет бус соёлын өвийн аялал бол үг хэлийг давсан соёлын гүнзгий ойлголцоо юм. Биет бус соёлын өвийн чанар сайтай аялал нь гадаадын жуулчдад ойлголт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, зан үйл зэрэг бүх талаар нөлөөлж, Хятадын ард түмний оюун ухаан, амьдралын хэв маягийг гар аргаар бүтээх, харилцан суралцах замаар ойлгох боломжийг олгодог. Дадал зуршилд суурилсан энэхүү ойлголт нь биет бус соёлын өвийг Хятад руу аялах аялал жуулчлалын шинэ хөдөлгүүр болгон хөгжүүлэх гүн гүнзгий ач холбогдолтой юм."гэжээ.
Биет бус соёлын өвийг хамгаалж өвлөж бас хөгжүүлэх хэрэгтэй
"Бие бус соёлын өвийн хамгийн сайн хамгаалалт бол дэлгүүрт түгжих явдал биш, харин түүнийг амьдруулах явдал юм. Биет бус соёлын өвийг 'захиалга өгөх, хэрэглэхэд хялбар, зарж борлуулах боломжтой' аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох явдал юм" гэж Жэн Пэнфэй үзэж байлаа. Тэрээр хэлэхдээ, жуулчдыг биет бус соёлын өвд татах хувилбаруудыг бүтээхийг дэмжиж байна. Биет бус соёлын өв гудамж, тосгон, зочид буудал, фермд орох зэргээр яг гадаадын жуулчдын дэргэд нь очиж байж энэ нь Хятад руу аялах аялал жуулчлалыг чансаатай хөгжүүлэх шинэ хөдөлгүүр болдог гэлээ .
Хятад руу аялах аялал жуулчлалын эдгээр биет бус соёлын өвийн туршлагууд нь очих газрууд, үзэсгэлэнт газрууд, онлайн аяллын платформуудын хамтын ажиллагааны хүчин чармайлтаас ихээхэн хамаардаг. Сүүлийн өдөр, Ctrip-ийн санаачилсан "Хавар ирлээ: Агаар дахь биет бус соёлын өвийн музей" арга хэмжээнд цаасан шувууг соёлын хэрэгсэл болгон ашигласан. Энэ нь үндэсний түвшний биет бус соёлын өв залгамжлагчдыг Сужоу хатгамал, Датун (Гуанлин цаасан хайчлбар), Жанжоу (хүүхэлдэйн жүжиг), Санья (Ли үндэстний нэхмэл) зэрэг 8 хотод зориулсан онцгой цаасан шувууг захиалгаар хийлгэхийг урьсан. Вэйфан хотын цаасан шувуунд орон нутгийн биет бус соёлын өвийн өвөрмөц онцлогийг оруулсан бөгөөд гэрэл зургийн цэг, эд зүйлс зэрэг интерактив суурилуулалтыг байрлуулсан. Цаасан шувуу хийх, нисгэх хичээлүүдийг санал болгож, соёлын үзэсгэлэнгийн самбаруудыг нээж, олон тооны гадаадын жуулчдыг татсан.
Түө Яньжэн, үзэсгэлэнт газрууд биет бус соёлын өвийн үзэсгэлэн, ур чадварын үзүүлбэр, аялал жуулчлалын маршрутын интерактив туршлага, бүтээгдэхүүний төслүүдийг органик байдлаар нэгтгэх, үзмэрийн цэгүүд байгуулж, үйлчилгээний стандартыг сайжруулах, биет бус соёлын өвийн жинхэнэ төрх, өв тээгчдийг чухалчлах, хэтэрхий их бизнесийн өнгө аястай байхаас зайлсхийх хэрэгтэй гэж санал болгов . Аялал жуулчлалын агентлагууд биет бус соёлын өвийн семинар, хөдөөгийн айл тосгон, уламжлалт наадам зэрэг нөөцийг нэгтгэж, сэдэвчилсэн, боловсронгуй, чансаатай биет бус соёлын өвийн гүнзгий аялал жуулчлалын маршрут, бүтээгдэхүүнийг зохион бүтээж болно.
Үзэсгэлэнт газрууд биет бус соёлын амьд өвийг аялал жуулчлалын орон зайд органик байдлаар нэгтгэж, биет бус соёлын өвийн өв тээгчид газар дээр нь тоглолт хийж, жуулчидтай харилцах боломжийг олгоно. AR хөтөч, олон хэлний ухаалаг тайлбар зэрэг дижитал технологийг ашиглан ойлголтын зөрөөг багасгаж,Онлайн аяллын платформууд нь биет бус соёлын өвийн аяллын бүтээгдэхүүнийг үнэн зөв сурталчлах, олон хэл дээрх богино хэмжээний видео, VR үүлэн тавцан болон бусад дижитал контентыг гаргахын тулд их өгөгдлийг ашиглаж болно; биет бус соёлын өвийн өв тээгчид соёлын байгууллагуудтай хамтран IP контент бүтээх, платформын урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх боломжийг судлах боломжтой гэж Ян Хун санал болгов.

Иргэд Шанхай хотын Юй Юань төв талбайд үндэсний биет бус соёлын өв болох Бадуанжин буюу бясалгалын дасгал хийж,гадаадын жуулчид түүнийг сонирхон, Хятадын уламжлалт соёлын сэтгэл татам байдлыг мэдэрч байв. (Зураг: Хуан Юнчин/People's Daily Online)

Тайландын жуулчид Шаньдун мужийн Вэйфан хотод биет бус соёлын өвийн үйл ажиллагаа болох цаасан шувуу хийх, нисгэх хичээлд сууж байгаа нь. (Зураг: Ли Шинь)

Гуйжөү мужийн Липин хотын Жаошин Дун үндэстний тосгонд тосгоныхон гадаадын жуулчдад индиго будах аргыг зааж байгаа нь. (Зураг: Ву Гуанхуй/Синьхуа)
