solongonews
БНАСАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Пак Тэ Сон Хятадад айлчилна
2026-07-10 11:42
БНАСАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Пак Тэ Сон Хятадад айлчилна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 7 дугаар сарын 9-нд Хятадын ХКН-ын Төв хороо болон БНХАУ-ын Засгийн газрын урилгаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНАСАУ-ын Төрийн хэргийн комиссын дэд дарга, Засгийн газрын Ерөнхий сайд Пак Тэ Сон БНАСАУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэн 7-р сарын 10-наас 12-ны хооронд Хятадад албан ёсны айлчлал хийж, “БНХАУ, БНАСАУ-ын хоорондын Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ”-нд гарын үсэг зурсны 65 жилийн ойн арга хэмжээнд оролцоно гэж мэдэгдэв.

 

 

Зохиогч: ЦҮЙ ЧИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл