Хятадын ДНБ оны эхний хагаст 4.7 хувь өсөв
2026-07-15 11:36
Хятадын ДНБ оны эхний хагаст 4.7 хувь өсөв
Өнөөдөр буюу 07-р сарын 15-нд Хятадын Үндэсний статистикийн газар Хятадын оны эхний хагас жилийн эдийн засгийн тайланг нийтэллээ. Урьдчилсан тооцоогоор Хятадын ДНБ оны эхний хагаст 69 их наяд 570.4 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс тогтмол үнээр 4.7 хувь өссөн тоон үзүүлэлт юм. Улирлын үзүүлэлтийг харахад Хятадын ДНБ эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 5 хувь, хоёрдугаар улиралд 4.3 хувь өссөн байна. Хятадын ДНБ хоёрдугаар улиралд өмнөх улирлаасаа 0.9 хувь өссөн байна.
Зохиогч: Ү ЖЯЖЮЙ,ЛИ ЖИНЬЛЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
