solongonews
Оны эхний хагаст Эрээн хотын нисэх онгоцны буудал 160 мянган зорчигч хүлээн авчээ
2026-07-15 11:17
Оны эхний хагаст Эрээн хотын нисэх онгоцны буудал 160 мянган зорчигч хүлээн авчээ

 Оны гарснаас нааш Эрээн хотын Сайн-Ус олон улсын нисэх онгоцны буудал Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын хэсгийн байршлын гол давуу талыг ашиглан маршрутын үйл ажиллагааг оновчтой болгох, хил дамнасан зах зээлийг өргөжүүлэх, маршрутын ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

Оны эхний хагасын байдлаар, тус нисэх онгоцны буудал нийт 2432 нислэг үйлдэж, 159 мянга гаран зорчигч тээвэрлэлт хийжээ. Өмнөх жилийн мөн үеийнхэнтэй харьцуулахад нислэг 2.1 хувиар бага зэрэг буурсан бол зорчигч тээвэрлэлт 0.6 хувиар өссөн байна. Олон улсын зорчигчдын тоо 24 мянга 645-д хүрсэн нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 44.2 хувиар өсчээ.

Оны доод хагаст тус онгоцны буудал нь Монгол, Орос руу чиглэсэн нислэгийг өргөжүүлэн, хил дамнасан маршрутын сүлжээг цаашид боловсронгуй болгож, боомтын агаарын тээврийн эдийн засгийн боломжийг тасралтгүй нээх болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл