solongonews
Дарга Ши Жиньпин АНУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлөлөв
2026-09-26 09:51
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин АНУ-д хийсэн төрийн айлчлалаа амжилттай өндөрлүүлж, тухайн орон нутгийн цагаар 09-р сарын 25-ны үдээс хойш Бээжин хот руу буцасан байна.

 БНХАУ-ын Дарга Ши Жиньпин АНУ-д хийсэн төрийн айлчлалаа амжилттай өндөрлүүлж, тухайн орон нутгийн цагаар 09-р сарын 25-ны үдээс хойш Бээжин хот руу буцасан байна.

  АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнууд  Вашингтоноос хөдлөхөд дарга ШиЖиньпингийг нисэх онгоцны буудал дээр үдэж хүргэсэн бөгөөд нисэх онгоцны буудалд 21 удаагийн их буу буудаж хүндэтгэл үзүүлсэн байна.

Нисэх онгоцны буудалд очих зам дагуу гадаадад байгаа Хятадын харьяат, Хятадын цагаачид болон гадаадад сурч бий оюутнуудын төлөөлөл нар замын хоёр талаар Хятад, Америкийн далбааг барьж, Ши Жиньпин даргын айлчлал амжилттай болсонд баяр хүргэсэн байна.


Редактор : ХаньХуншя
Эх сурвалж : https://www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл