solongonews
Ши Жиньпин даргын илгээсэн баярын захидлыг өндрөөр үнэлэв
2026-09-28 11:13
Ши Жиньпин даргын илгээсэн баярын захидлыг өндрөөр үнэлэв


Дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлсний 5 жилийн ойд зориулсан дээд түвшний яриа хэлэлцээний уулзалтад илгээсэн Ши Жиньпин даргын баярын захидлыг олон улсын зүтгэлтнүүд өндрөөр үнэлээд байна.

Олон улсын зүтгэлтнүүд:

- Дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлсний 5 жилийн ойд зориулсан дээд түвшний яриа хэлэлцээний уулзалтад илгээсэн Ши Жиньпин даргын баярын захидал нь ихээхэн урам зориг өглөө. Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг урагшлуулах, дэлхийн хөгжлийн үйл хэргийг сэргээхэд хамтын хүчийг нэгтгэж, итгэл найдварыг бэхжүүлж байна гэж тэмдэглэн хэллээ.

Олон орны уулзалтад оролцогч төлөөлөгчид Дэлхийн хөгжлийн санаачилга нь хөгжлийн асуудлын ач холбогдлыг онцолж, хөгжиж буй орнуудын хамгийн тулгамдсан, суурь хэрэгцээ шаардлагад хариу өгч, үр дүнгээ тасралтгүй гарган, өргөн хүрээний дэмжлэгийг хүлээж авч байна гэж тэмдэглэв.

Нигерийн Төсөв, эдийн засгийн төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн сайд Дорис Узока:

- Бид Ши Жиньпин даргын алсын хараа, биечлэн дэмжин урагшлуулсны ачаар Дэлхийн хөгжлийн санаачилга үр дүнд хүрч байгаад талархаж байна. Бид Хятадад ажилтнуудаа илгээж, сургалтад хамруулан, Хятад улстай технологийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, дэлхийн зах зээлтэй холбогдон, аж үйлдвэржилтийн шилжилтээ дэмжиж байна. Улс орны хөгжлийн утга учир нь ард иргэддээ илүү сайхан амьдрал авчрах явдал юм гэж хэлэв.

Ямайкийн Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Камина Жонсон-Смит:

- Дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлсний 5 жилийн ой тохиож байгаа нь чухал үе шат юм. Энэхүү санаачилгыг НҮБ-д хүргэж, дэлхийн өмнөд бүсийн хамтын ажиллагааг дэмжихийн төлөө хүчин чармайлт гаргаж буй Ши Жиньпин даргад бид талархаж байна. Өнөөгийн дэлхий нийтэд урьд өмнөхөөс илүүтэйгээр уялдаа холбоотой хамтын ажиллагаа хэрэгтэй байна гэж хэллээ.

Пакистаны Исламабадын Стратегийн судалгааны хүрээлэнгийн Хятад, Пакистаны судалгааны төвийн захирал Талат Шабир:

- Ши Жиньпин даргын дэвшүүлсэн энэхүү агуу санаачилга дэлхийн хүн амын дийлэнх хэсгийг оролцуулж чадсан бөгөөд олон хөгжиж буй оронд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж байна гэж хэлэв.

Казахстаны Астана олон улсын их сургуулийн профессор Бауыржан Треууметов:

- Өнгөрсөн таван жилийн хугацаанд Дэлхийн хөгжлийн санаачилга нь олон улсын хамтын ажиллагааг урагшлуулах бодитой удирдамж болон аажмаар төлөвшсөн. Энэхүү санаачилга нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад анхаарахаас гадна шинжлэх ухааны судалгаанд оруулах хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжлийг ч чухалчилдаг. Казахстан улс боловсрол, шинжлэх ухаан, технологи, цахимжилт зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. Энэхүү санаачилга нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалтай нягт холбоотой. Эдгээр санаачилга, үзэл баримтлал нь талуудын хамтын хүчийг тасралтгүй нэгтгэж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд дэлхийн бүх улс орны хувьд чухал ач холбогдолтой гэж хэллээ.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл