solongonews
Намрын дунд сарын баярын амралтаар 6 сая 709 мянган хүн хилээр нэвтэрчээ
2026-09-28 18:08
Намрын дунд сарын баярын амралтаар 6 сая 709 мянган хүн хилээр нэвтэрчээ

Энэ оны Намрын дунд сарын баярын амралт буюу Тэргэл сарны баярын амралтын үеэр Хятад улсын хэмжээнд хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд Хятад, гадаадын нийт 6 сая 709 мянган хүнийг хилээр нэвтрүүлсэн байна. Өдөрт дунджаар 2 сая 236 мянган хүн хилээр нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16.8 хувиар өсжээ. 9-р сарын 26-нд баярын амралтын үеийн хилээр нэвтрэх зорчигчдын урсгал оргилдоо хүрч, нэг өдрийн дотор 2 сая 342 мянган хүн хилээр нэвтэрсэн байна.

Үүнээс Хятадын эх газрын оршин суугчдын хилээр нэвтэрсэн тоо 3 сая 206 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар өсжээ. Хонконг, Макао, Тайваний оршин суугчдын хилээр нэвтэрсэн тоо 2 сая 775 мянгад хүрч, 27.7 хувиар, гадаадын иргэдийнх 728 мянгад хүрч, 37.7 хувиар тус тус өссөн байна. Хятадад нэвтэрсэн гадаадын иргэдээс 247 мянган хүн визгүй зорчих бодлогын дагуу хилээр нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 32.7 хувиар өсжээ.

Баярын амралтын хугацаанд улсын хэмжээнд хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд хилээр нэвтэрсэн нисэх онгоц, усан онгоц, галт тэрэг, автотээврийн хэрэгслийг нийт 309 мянган удаа шалган нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна. Орон нутгийн хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд зорчигчдын урсгалын хяналтыг эрчимжүүлэх, шалган нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх, оргил ачааллын үеийн зорчигчдын урсгалыг зохицуулах зэрэг арга хэмжээ авч, Хятад, гадаадын зорчигчдыг аюулгүй, шуурхай, саадгүй хилээр нэвтрүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллажээ.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл