solongonews
Ши Жиньпин Сычуань их сургуулийн нийт багш, оюутнуудад хариу захидал илгээв
2026-09-29 10:54
Ши Жиньпин Сычуань их сургуулийн нийт багш, оюутнуудад хариу захидал илгээлээ.

Саяхан ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Сычуань их сургуулийн нийт багш, оюутнуудад хариу захидал илгээж, тус сургуулийн 130 жилийн ойг тохиолдуулан нийт багш, ажилтан, оюутан болон үе үеийн төгсөгчдөд баяр хүргэлээ.

Ши Жиньпин:

- Эх орон, ард түмнээ зүрх сэтгэлдээ тээж, баруун бүс нутагт тууштай ажиллаж, боловсролыг хөгжүүлэн авьяас чадвартай боловсон хүчин бэлтгэх нь Сычуань их сургуулийн эрхэм сайн уламжлал юм. Шинэ гарааны цэг дээр та бүхэн хувьсгалын уламжлалаа үргэлжлүүлэн өвлөж, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны салбаруудыг харилцан уялдуулан хөгжүүлэх давуу талаа бүрэн ашиглаж, шинэ эрин үеийн улс орны стратегийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, үлгэр дуурайл үзүүлэхийн төлөө чармайн ажиллаж, боловсролын хүчирхэг улс, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улс, авьяас чадварын хүчирхэг улс байгуулах үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж онцлон хэлэв.

Сычуань их сургуулийн эх үүсвэр нь 1896 онд байгуулагдсан Сычуань Хятад-Барууны сургууль бөгөөд тус сургууль нь Хятадын баруун өмнөд бүс нутагт байгуулагдсан хамгийн эртний дээд боловсролын байгууллага юм. Саяхан Сычуань их сургуулийн нийт багш, оюутнууд Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргад захидал илгээж, сургуулийн хөгжлийн түүх болон боловсролын салбарт гаргасан амжилтаа танилцуулан, эх орныхоо баруун бүс нутагт тууштай ажиллаж, боловсролын үйлсийг хөгжүүлэн эх орондоо хувь нэмэр оруулах шийдвэр төгс байгаагаа илэрхийллээ.


Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл