Саяхан Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зам тээврийн танхимаас “Өвөр Монголын Өөртөө Засах Орны төмөр замын хөгжлийн' ' 15 дахь таван жил '-ийн төлөвлөгөө"-г гаргажээ. Төлөвлөгөөнд 2030 он гэхэд өндөр хурдны төмөр замын урт 1200 гаруй километрт хүрч, Хөххот-Бугат-Ордос-Улаанцавын “1 цагийн тээврийн тойрог”- ийг үндсэндээ бүрдүүлж, бүх аймаг, хотод хурдны галт тэрэгний үйлчилгээ нэвтэрнэ гэж тодорхой заасан байна.
Тухайлбал, Хөххот-Бугат-Ордос-Улаанцавын “1 цагийн тээврийн тойрог”-ийн тойргийг байгуулж, 350 км/цагийн хурдтай өндөр хурдны төмөр замын зангилаа төвүүдийг төлөвлөн байгуулах, бэхжүүлэх ажлыг дэмжинэ. Мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бэхжүүлж, хилийн боомтуудын төмөр зам болон түүнтэй холбогдох чиглэлүүдийг нэвтрүүлэх, хил дамнасан ачаа тээврийн хуваарилалт, гаалийн бүрдүүлэлтийн чадавхыг сайжруулна.
Түүнчлэн хил дагуу өндөр хурдны болон түргэвчилсэн төмөр зам, ложистикийн сувгуудыг нэвтрүүлж, Алшааг Өвөр Монголын нийслэл Хөх хот болон Бээжинтэй холбосон түргэвчилсэн зорчигч тээврийн сувгийг нэвтрүүлэх ажлыг дэмжинэ. Мөн одоо байгаа шугамуудыг шинэчилж, Тунляо, Улаанхад, Шилийн голоос Жининээр дамжин Хөх хот руу хурдны галт тэргээр зорчих боломжийг бүрдүүлэн, Өвөр Монголын зүүн хэсгийг Хятадын зүүн хойд нутгийн бүс нутагтай хурдан холбох нөхцөлийг сайжруулна. Үүний зэрэгцээ өөртөө засах орны зүүн, баруун хэсгийг холбосон ложистикийн гол болон салбар шугамын уялдааг сайжруулна.
Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, Хөххот, Бугат, Ордос, Улаанцав хоорондын өндөр хурдны төмөр замын үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлнэ. Мөн захиалгат “Хятад-Европын төмөр замын экспресс+” үйлчилгээг хөгжүүлж, хил дамнасан тээврийн үр ашгийг дээшлүүлнэ. Олон төрлийн тээврийг уялдуулан хөгжүүлэхийг дэмжиж, жуулчны тусгай галт тэрэг ажиллуулахын зэрэгцээ томоохон аж үйлдвэр, уул уурхайн бүс нутаг, ложистикийн паркуудын төмөр замын тусгай шугамд холбогдох боломжийг нэмэгдүүлнэ.
Үүний зэрэгцээ эрчим хүч, хүнс зэрэг стратегийн материалын хангамжийг баталгаажуулж, “Хойд нутгийн нүүрсийг өмнөд зүгт”, “Баруун нутгийн нүүрсийг зүүн зүгт”, “Хойд нутгийн үр тариаг өмнөд зүгт” тээвэрлэх сувгуудын сул талыг нөхөн бэхжүүлж, төмөр замын сүлжээний эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарна.
