solongonews
Ши Жиньпин: Бүх нийтэд хүртээмжтэй, суурь баталгаатай амьжиргааны бүтээн байгуулалтыг бэхжүүлэх нь чухал
2026-10-01 09:21
«Чюшы» сэтгүүлд дарга Ши Жиньпиний «Бүх нийтэд хүртээмжтэй, суурь шинжтэй, доод түвшний баталгаатай амьжиргааны бүтээн байгуулалтыг бэхжүүлэх нь» чухал өгүүлэл нийтлэгдэв

10-р сарын 1-нд хэвлэгдэх «Чюшы» сэтгүүлийн 19-р дугаарт Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв Цэргийн Зөвлөлийн дарга Ши Жиньпиний «Бүх нийтэд хүртээмжтэй, суурь шинжтэй, доод түвшний баталгаатай амьжиргааны бүтээн байгуулалтыг бэхжүүлэх нь» хэмээх чухал өгүүлэл нийтлэгдэв. Тус өгүүлэл нь дарга Ши Жиньпиний 2012 оны 11-р сараас 2026 оны 1-р сарын хооронд дэвшүүлсэн холбогдох чухал үзэл санаа, өгүүлсэн чухал байр суурийн түүвэр юм.

Өгүүлэлд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцад ард иргэдийн амьжиргаа хамгийн чухал байр суурь эзэлнэ гэж онцолжээ. Ард түмний сайхан амьдралын талаарх хүсэл эрмэлзэл бол бидний тэмцлийн зорилго мөн. Бидний зорилго агуу хэрнээ энгийн бөгөөд эцсийн дүндээ ард иргэдийг илүү сайхан амьдралтай болгоход оршино. Хөгжлийн явцад ард иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулахыг тууштай баримталж, нийтээрээ хамтран хөдөлмөрлөж сайхан амьдрал бүтээхийг дэмжин, ард түмний сайхан амьдралын талаарх хүсэл эрмэлзлийг тасралтгүй бодит ажил хэрэг болгох шаардлагатай гэж тэмдэглэжээ.

Өгүүлэлд ард түмнийг төвд нь тавих үзэл баримтлалыг тууштай баримталж, бүх нийтэд хүртээмжтэй, суурь шинжтэй, доод түвшний баталгаатай амьжиргааны бүтээн байгуулалтыг бэхжүүлж, нийт ард түмний үндсэн ашиг сонирхлыг сайтар хэрэгжүүлж, хамгаалж, хөгжүүлэн, ард иргэдийн яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай, хүндрэл бэрхшээлтэй, санаа зовниж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, суурь нийтийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгон, нийтийн үйлчилгээний түвшнийг дээшлүүлж, түүний тэнцвэртэй байдал болон хүртээмжийг нэмэгдүүлэн, хамтын чинээлэг байдлыг тууштай ахиулах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

Доод шугамыг сахиж, гол зүйлд анхаарч, тогтолцоог боловсронгуй болгон, хүлээлтийг зөв чиглүүлэхийн зэрэгцээ боловсрол, орлогын хуваарилалт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, орон сууц зэрэг салбарын ажлыг нэгдсэн байдлаар сайтар хийх шаардлагатай гэсэн байна. Ингэснээр хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, хөдөлмөрлөж орлого олох, өвчнийг эмчлүүлэх, өндөр настнаа асран халамжлах, орон байртай болох, эмзэг бүлгийн иргэдийг дэмжих зэрэг чиглэлээр тасралтгүй шинэ ахиц гаргаж, нийгмийн шударга ёсыг тасралтгүй ахиулан, ард түмний хүртэх мэдрэмж, аз жаргалын мэдрэмж, аюулгүй байдлын мэдрэмжийг улам бодитой, илүү баталгаатай, илүү тогтвортой болгох хэрэгтэй.

Төрөл бүрийн хүндрэл бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарал тавьж, онцгой халамж үзүүлж, онцгой анхааран халамжилж, тэдний амь нас, аюулгүй байдал, амьдралын нөхцөл байдлыг үргэлж сэтгэлдээ тээж, зовлон бэрхшээлийг нь анхааран, тулгарсан асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд бүхий л арга замаар туслах хэрэгтэй.

Өгүүлэлд ард иргэдийн амьжиргаатай холбоотой ажил нь ард түмэнтэй шууд нүүр тулж, тэдний өмнө ажлын үр дүнгээ тайлагнахтай адил учраас өчүүхэн ч хуурамч зүйл байж болохгүй. Амласан зүйлээ заавал хэрэгжүүлж, нэг ажлыг дараагийн ажилтай нь уялдуулан нэг нэгээр нь хэрэгжүүлж, жилээс жилд тууштай ажиллах хэрэгтэй гэсэн байна.

Хүчин чадлынхаа хэрээр бүхнийг хийхийн зэрэгцээ бодит боломждоо нийцүүлэн ажиллаж, хэрэгцээ шаардлага болон боломж нөхцөлийг уялдуулан авч үзэж, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулан, сайжруулах ажлыг эдийн засгийн хөгжил болон санхүүгийн тогтвортой байдлын үндсэн дээр хэрэгжүүлэх шаардлагатай. Өргөн олон ард иргэдийг хөдөлмөрлөж чинээлэг болох, хөдөлмөрийнхөө үр шимээр амьдралаа сайжруулах үзэл санааг төлөвшүүлэхэд чиглүүлж, ард иргэдийн амьжиргааг сайжруулахыг нам болон засгийн газрын ажлын чиглэл төдийгүй ард түмний өөрсдийн хөдөлмөр, тэмцлийн зорилго болгох хэрэгтэй гэсэн байна.

Өгүүлэлд эдийн засгийг хөгжүүлэхийн үндсэн зорилго нь ард иргэдийн амьжиргааг илүү сайн баталгаажуулж, сайжруулах явдал бөгөөд ард иргэдийн амьжиргааг сайжруулах нь мөн эдийн засгийн хөгжлийг дэмжих явдал юм гэж онцолжээ.

Эдийн засгийг хөгжүүлэх болон ард иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг органик байдлаар уялдуулан нэгтгэж, эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулахдаа ард иргэдийн амьжиргааг сайжруулах шаардлагыг нэгэн зэрэг тусгаж, ард иргэдийн амьжиргаатай холбоотой бодлого боловсруулахдаа эдийн засгийн хөгжлийг дэмжих үр нөлөөг мөн адил харгалзан үзэх хэрэгтэй. Ингэснээр ард иргэдийн амьжиргааг сайжруулах болон эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй уялдуулж, харилцан дэмжин, хамтдаа хөгжихийг ахиулах шаардлагатай гэсэн байна.


Редактор : Д.МӨЧИР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл