solongonews
Хятадын спортын авиралтын баг дэлхийн дээд амжилтыг зорьж байна
2026-10-01 14:06
Хятадын спортын авиралтын баг дэлхийн дээд амжилт тогтоохыг зорьж байна.

Азийн спортын хх наадмын хүрээнд Бээжингийн цагаар 10-р сарын 1-нд нийт 29 алтан медаль эзэд тодрох болно. Хятад улсын Үндэсний баярын өдөртэй давхцаж буй энэ үеэр Хятадын тамирчид буудлага, спортын авиралт зэрэг төрлүүдэд өндөр амжилт гаргалаа.

Өнөөдөр буудлагын спортын сүүлийн хоёр төрөл явагдав. БНХАУ-ын багийн Сү Лянь Бөфань, Хэ Шыюй, Ян Юйхао нар эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлагын ганцаарчилсан болон багийн төрөлд хамтран өрсөлдөв. Ханжөүгийн Азийн наадамд Хятадын баг нийт 1765 оноо авч түрүүлэн, багийн дэлхийн дээд амжилт, Азийн дээд амжилт болон тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Энэ удаагийн Азийн наадамд шинэ бүрэлдэхүүнээр оролцож буй Хятадын баг мөн өндөр түвшний өрсөлдөх чадвараа хадгалж байна.

Олны анхаарлыг татаж буй хаданд авиралтын эрэгтэйчүүдийн хурдны төрөл өнөө орой финалын шатандаа орно. Хятадын багийн тамирчин Лун Жяньгүө 2025 оны дэлхийн аварга бөгөөд 19 настай Чү Шөүхун энэ оны зургаадугаар сард Мадрид хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд алтан медаль хүртэж өнгөрөв. Тэд алтан медалийн төлөө, мөн 4.54 секундын дэлхийн дээд амжилтыг шинэчлэхийн төлөө өрсөлдөнө.

 

 


Редактор : Д.МӨЧИР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл