solongonews
Хятад улсад намрын ургац хураалт 30 гаруй хувьтай явагдаж байна
2026-10-02 10:38
Хятад улсад намрын ургац хураалт 30 гаруй хувьтай явагдаж байна.

Хятадын намрын үр тарианы ургац нийт ургацын дөрөвний гурав орчим хувийг эзэлдэг.

Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сүүлийн үеийн мэдээллээр, энэ жил Хятад даяар намрын үр тарианы тариалалт тогтвортой байдлаа хадгалсан бөгөөд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа өндөр ургацтай эрдэнэ шишийн тариалалтын талбай нэлээд нэмэгдлээ.

Өдгөө намрын ургац хураалтын ажил улс даяар эхэлсэн бөгөөд хураалтын явц 30 хувийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс хурдан байна. Цаашид цаг агаарын нөхцөл хэвийн байвал дахин элбэг ургац авах төлөвтэй байна. 


Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл