solongonews
Хятадын төмөр замаар давхацсан тоогоор нийт 25 сая 204 мянган зорчигч зорчив
2026-10-02 17:05
Хятадын төмөр замаар давхацсан тоогоор нийт 25 сая 204 мянган зорчигч зорчсон байна.

Хятадын Үндэсний баярын амралтын анхны өдөрт( 10-р сарын 01-ний өдөр)Хятад даяар төмөр замаар давхацсан тоогоор нийт 25 сая 204 мянган зорчигч зорчиж, нэг өдрийн зорчигч тээврийн хэмжээгээр түүхэн дээд амжилт тогтоолоо. Төмөр замын тээвэр аюулгүй, тогтвортой, эмх цэгцтэй үргэлжилж байна.

Өнөөдөр буюу 10-р сарын 2-ны байдлаар Хятадын төмөр замаар давхацсан тоогоор 20 сая 390 мянган зорчигч зорчих төлөвтэй бөгөөд нэмэлтээр 1462 галт тэрэг аялуулахаар төлөвлөөд байна.


Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл