Гадаадын жуулчдын дуранд өртсөн Хятадын уулан тосгон
2026-10-08 14:57
Сүүлийн өдрүүдэд Гүйжөү мужийн уулын гүнд байрладаг Баша Мяо үндэстний тосгонд гадаадын жуулчид олон цугларч байлаа.
Тэд энэ нутгийн өвөрмөц гоё байгаль болон өөрийн онцлогтой соёлыг биеэрээ мэдрэн нутгийн ардтай хамт дуулан бүжиглэж цэнгэнэ.

Гадаадын жуулчид энэ нутагт зочилсон нь санамсаргүй хэрэг биш юм. Үндэсний цагаачлалын газрын мэдээллээс үзэхэд, энэ оны эхний хагаст Хятад улсад жуулчилсан гадаадын иргэдийн тоо 22.914 саяд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.4 хувиар өссөн байна.

Хотын алдартай үзэмжийн газруудаас эхлээд алслагдсан тосгонууд хүртэл, мөн Хятад улсыг зүгээр нэг "харах"-аас "мэдрэн таних" хүртэлх аяллын хүрээнд гадаадын жуулчдын дуранд Хятад орны үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмж, ардын уламжлалт зан үйл өртөж, тэдний анхаарлыг улам бүр татаж байна.







Редактор : Т. Шинэцэцэг
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
