Ургац хураалтын улирал хаяанд ирлээ
2026-10-08 15:43
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны 8-ны өдөр мэдээлснээр, Хятад улсын хэмжээнд намрын үр тарианы хураалтын ажил 40 гаруй хувьтай явагдаж байна.
Тодруулбал, Хатангол, Хуайхэ, Хайхэ голуудын бүсэд хураалтын ажил хагасаас илүү хувьтай, Зүүн хойд бүсэд 25 хувьтай, Баруун өмнөд бүсэд 70 гаруй хувьтай, Баруун хойд бүсэд 50 орчим хувьтай, Хөхмөрний дунд болон доод урсгалын бүсэд хагасаас илүү хувьтай, харин Хятадын өмнөд бүс нутгаар 20 гаруй хувьтай байна.
Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
