Өвлийн хүйт наашилж байгаа өдрүүдэд,Хөххотын халаалтын бэлтгэл ажил эрчтэй явагдаж байна.

Өвөр Монголын Эрчим Хүчний Группийн харьяа бүх халаалтын төхөөрөмжүүд засвар үйлчилгээний хамгийн боломжийн цагийг ашиглаж, тоног төхөөрөмжийн цогц үзлэг, шугам хоолойн засвар хийж, далд аюулыг арилган нямбай ажиллаж байна. Өвөр Монголын Эрчим Хүчний Группийн Жиншань Цахилгаан халаалтын Компанийн халаалтын сүлжээний эхний үе шатанд 58 засвар үйлчилгээний ажил багтаж, өдгөө эргэлтийн насос, усны шахуургыг засварлан, халаагчийн хоолойн багцын бөглөрлийг арилгах зэрэг гол төслүүд үндсэндээ дууссан.“ Өдгөө халаалтын систем бүрэн ашиглалтад орсон, Хөххотын оршин суугчдыг дулаан өвөлжүүлхийн тулд цаг агаар гэнэт хүйтэрхээр халаалтын машинаа шууд асааж болно” гэж уг компанийн турбины машинч Жан Хэ хэлэв.

Өвлийн халаалт нь айл өрх бүрт холбогдох асуудал болох юм. Халаалтын гол хүчин болох Өвөр Монголын Эрчим Хүчний Групп нь Өвөр Монголын Хөххот,Хянган аймгийн Улаанхот,Шилийнгол аймгийн Шилийнхот, Улаанцав хотын Фэнжэнь хот, Ордос хотын Хангин хошуу,Алшаа өндөр технологийн хөгжлийн бүс зэрэг зургаан аймаг хот,бүс нутгийн нийт 70 сая ам метр талбайг халаах үүрэгтэй бөгөөд 550,000 өрхөд үйлчилдэг. Тус групп 2021 онд бүтцийн өөрчлөлт хийж, нэгтгэснээс хойш 70 гаруй халаалтын засвар үйлчилгээ, технологийн шинэчлэлийн төсөлд бараг 3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

