solongonews
Намрын улирлын навчит модны өнгө
2026-10-09 11:00
Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны сийрэг ой бүхий тал хээрийн бүсэд ургасан батцагааны навч өмнөх жилүүдийнхээс эрт улайжээ.

Үндэсний баярын амралтын үеэр 600 гаруй га талбайг эзэлсэн асар том батцагаан модны ой хамгийн гоё үзэмжийнхээ оргил үед хүрч, гүн ягаан, улаан хүрэн, улбар шар олон өнгөний хослол давхарга болон дэлгэрэн харагдах нь алс хол газраас жуулчдыг соронзон мэт татаж байлаа. батцагаан модны үзэмжийн бүсийн цогцолбор нь дугуйн аялал, хуримын зураг авалт, шөнийн аялал болон соёлын биет бус өвийн сургалт зэрэг олон төрлийн соёл, аялал жуулчлалын үйлчилгээг хооронд нь холбосон нь нэн олон аялагчдын сэтгэлд нийцсэн байна.

 Гирин мужаас зорин ирсэн жуулчин Сүн Жябао Хорчин баруун гарын дунд хошуунд анх удаа ирж буйгаа хэлээд, тэрээр аялал дунлаа Түшээтийн хуримын үзүүлбэрийг үзэх боломжтой болсон бөгөөд хуримын ёслол нь үнэхээр гайхалтай уур амьсгалтай байсан, бид Монгол соёлын баялаг өнгө аясыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэж байла.а.


Сэтгүүлчдийн олж мэдсэнээр, хос баярын өмнөхөн батцагаан модны үзэмжийн бүс болон түүний орчмын зочид буудлууд бараг бүрэн захиалгатай болсон бөгөөд малчдын урласан сүүн бүтээгдэхүүн, хатгамал, батцагааны навчаар сийлсэн арьсан эдлэл зэрэг орон нутгийн онцлог бүтээгдэхүүнүүд ч жуулчдын дунд эрэлт ихтэй байв.


10-р сарын 1-нээс 6-ны хооронд тус хошууны А зэрэглэлийн аялал жуулчлалын газрууд нийт 100 мянга гаруй жуулчин хүлээн авчээ.


 


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл