solongonews
Хятад–Лаосын төмөр замын ачаа эргэлт 100 тэрбум юаниас давлаа
2026-10-09 15:58

Энэ оны 10-р сар гэхэд Хятад–Лаосын төмөр замаар 20 сая 770 мянган тонн импорт, экспортын ачаа тээвэрлэж, бараа эргэлтийн нийт үнийн дүн 100 тэрбум 400 сая юаниас давсан бол нийт зорчигчдын тоо 80 саяас давсан байна. 

2021 онд ашиглалтад орсон уг төмөр замаар олон улсын ачааны галт тэрэг 25 мянга гаруй удаа аялж, импорт, экспортын ачаа тээврийн хэмжээ жил дунджаар 24 гаруй хувиар өссөн байна. 

Өдгөө уг төмөр замын тээврийн сүлжээ Лаос, Тайланд зэрэг 19 улс, бүс нутгийг хамарч, Хятадын 7000 гаруй аж ахуйн нэгжид үйлчилж байна.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл